УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаар Ухнаагийн Хүрэлсүхийг томиллоо. Чуулганы нэгдсэн хуралдаанд 71 гишүүн оролцсон бөгөөд 70 гишүүн дэмжиж, нэг гишүүн татгалзлаа. Ингээд 93,3 хувийн саналаар Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилов. У.Хүрэлсүхийн танилцуулга Ерөнхий сайдад нэр дэвшигч Ухнаагийн Хүрэлсүх нь 1985 онд нийслэлийн 10 жилийн 2 дугаар дунд сургууль, 1999 онд Батлан хамгаалахын их […]