УИХ-ын гишүүн Н.Ганибал “У.Хүрэлсүх та сая Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг зах зээлд нь нийцүүлэн яавах хэрэгтэй гэж хэллээ. Хөдөө орон нутагт түүхий эд ихээр хаягдаж байна. Дарханы хөнгө үйлдвэрийн паркыг яаралтай ашиглалтад оруулж, түүхий эдийг хаягдалгүй болгох шаардлагатай байна.
Махны экспортын асуудал дээр анхаарч ажиллах ёстой. Энд цогц бодлого хэрэгтэй. Үндэсний үйлдэврлэлээ бодлогоор дэмжих хэрэгтэй.
Ноолуурыг Монгол төрийн нэрийн өмнөөс авч байгаа компаниуд иргэний болон эрүүгийн хууль зөрчиж байна. Сүхбаатар аймгийн хэмжээнд 2000 орчим өрх нэг ч төгрөг аваагүй байна. Малчид орлогогүй, алдагдалтай өр төлж явна” хэмээв.
У.Хүрэлсүх ” Энэ асуудлаар гомдол гарга. Шалгая” хэмээв.