Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ. /2020.07.02/
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Нийт 302 хүний сорьцонд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Дотооддоо эмч, эмнэлгээс авсан есөн хүнд шинжилгээ хийхэд мөн л коронавирус илрээгүй.
Алтанбулагийн боомтоор орж ирсэн 42 жолоочоос коронавирус илрээгүй. Харин нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарлаа. Энэ бол ОХУ-аас ирсэн оюутан. Одоо эмчилгээнд халдвар авсан 43 хүн байна” гэж ярилаа.