Дэлхий дахинд Ковид-19 цар тахал гарсантай холбоотойгоор Монгол улс хилийн хориг тавиад байгаа билээ. Өнгөрсөн нэгдүгээр сараас хойш 11 мянга гаруй иргэнийг агаараар болон авто зам, явганаар татан аваад байна.
Тэгвэл өнөөдөр Замын-Үүдийн боомтоор 300 Монгол иргэнээ татан авах юм. Тэднийг газар дээр нь коронавирусын шинжилгээнд хамруулахаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвийнхөн явуулын лаборатороо аваад замдаа гарчээ.