unnamed-3.jpg

2020-05-05 18:04
Энэ зун дулаан хангамжийн шугамд засвар хийх ажлын график батлагдсан тухай “УБДС” ТӨХК-аас мэдээллээ. Засварын үед хэрэглээний халуун усыг хязгаарлана. Дулааны сүлжээнд “0” зогсолт хийгдэхгүй тул таслах хаалтуудыг үндсэн шугамын зогсолттой уялдуулан графикт заасан хугацаанд багтааж шөнийн бригад байгуулан ажиллах юм байна.  Улаанбаатар дулааны сүлжээ

old_unemployment_908950812_673254023-1024x714.jpg

2020-05-05 17:54
2020 оны эхний улирлын байдлаар Монгол Улсад нийгмийн даатгалын шимтгэл төлөгч 831.9 мянган хүн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 1.5 мянган хүнээр хорогдсон үзүүлэлт юм. Тэгвэл нийгмийн даатгал төлөгч иргэдийн хувьд ажлаасаа гарсан, халагдсан тохиолдолд ажилгүйдлийн даатгалын сангаас нөхөн төлбөр авдаг билээ. Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Ажилгүйдлийн даатгалын сан энэ оны гуравдугаар сарын […]

95337872_534096130799959_7197819413716795392_n_20200505051244-1024x512.jpg

2020-05-05 17:31
“Ковид-19 халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилалт энэ сарын 6-8-ны өдрүүдэд болно. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар Яармагт дэлгэгдэж буй дадлага сургуулилалтын эмнэлгийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгааг шалгаж ажиллалаа. Нийслэлийн Эх, хүүхдийн нэгдсэн эмнэлгийн В блокт “Яармаг-100” ортой […]

374375be92f6873bb83ddeaf6cedb8f8.jpg

2020-05-05 17:23
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс 2020 оны тавдугаар сарын 4-ний үдшийн 22:00 цагийн орчимд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Д.Ариунболдыг баривчилжээ. Түүнийг Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна. Д.Ариунболд нь 2016-2018 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлаар ажиллаж байв. Түүнийг баривчилсан шалтгаан нь Тавантолгойн ордоос алдагдсан нүүрсний хулгайтай холбоотой бололтой. “Эрдэнэс Тавантолгой”-н тусгай зөвшөөрөлтэй талбайгаас 268.3 […]

бөйбөйө.jpeg

2020-05-05 17:18
Монгол Улсын Их Хурлаас 1997 онд Газрын төлбөрийн тухай хуулийг баталсан байна. Улмаар Монгол Улсын Засгийн газраас 1997 онд “Газрын төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай”, 2015 онд “Тогтоолд нэмэлт оруулах тухай” тогтоол баталж, газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоожээ. Мөн 2018 оны зургадугаар сарын 20-ны өдөр […]

5-4-1024x504.jpg

2020-05-05 17:08
“The HU” хамтлагийнхан тавдугаар сарын 3-нд буусан Франкфурт-Улаанбаатар  чиглэлийн тусгай нислэгээр эх орондоо ирсэн билээ. Харин тус хамтлагийн залуус “Энх саран” сувилалд тусгаарлалтад байна. Тусгаарлалтын 21 хоногийн хугацаагаа гүйцээгээд Улсын онцгой комисст дэмжлэг үзүүлэх хандивын тоглолт хийх зөвшөөрлийг гадны гэрээтэй компаниасаа авсан бөгөөд онлайн тоглолт зохион байгуулахаар албаны хүмүүстэй ярилцаж байна.

hoer.png

2020-05-05 16:55
УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.05.05) нэгдсэн хуралдаанаар батлагдсан хууль, УИХ-ын тогтоолуудын эцсийн найруулгыг сонсов. УИХ-ын дарга Г.Занданшатар хууль, тогтоолуудын эцсийн найруулгыг уншиж танилцууллаа. Үүнд, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон дагалдан гарсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай […]

chin.png

2020-05-05 16:49
Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Мөнхтолгой багийн “Буурлын гацаа” гэдэг газарт малчин А-ын хүү 2 настай М өчигдөр буюу тавдугаар сарын 4-ний өдрийн 07:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг тус өдрийн 11:00 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги, Цагдаагийн хэсгийн алба […]

30378016851_c796aef202_b-1024x683.jpg

2020-05-05 16:45
Усалгаатай газар тариаланг хөгжүүлэх, хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор Азийн хөгжлийн банкнаас авч буй  н гэрээнд гарын үсэг зурлаа. Мөн Японы ядуурлыг бууруулах сангийн хоёр сая ам.долларын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх төслийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурав. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гэрээнд гарын үсэг зурах үеэрээ “Дэлхий даяар корона вирусын цар тахал дэгдэж буй энэ амаргүй […]

hhhh.png

2020-05-05 16:41
УОК-ын шуурхай штабаас анхаарах ёстой зарим нэг асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулагдах дадлага сургуулалтын талаар товч мэдээлэл өгч, иргэдийг тайван байж, айж сандрахгүй байхыг санууллаа. Монгол Улсад Коронавирусийн халдвар тархах эрсдэл өндөр байгааг мэргэжлийнхэн байнга анхааруулж байгаа. Тиймээс болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх дадлага сургуулилт хийж, хөл хорионы үед авч […]