Усалгаатай газар тариаланг хөгжүүлэх, хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор Азийн хөгжлийн банкнаас авч буй н гэрээнд гарын үсэг зурлаа. Мөн Японы ядуурлыг бууруулах сангийн хоёр сая ам.долларын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх төслийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурав.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гэрээнд гарын үсэг зурах үеэрээ “Дэлхий даяар корона вирусын цар тахал дэгдэж буй энэ амаргүй үед ард иргэдээ эх орны хөрсөнд ургуулсан найдвартай бүтээгдэхүүнээр хангах боломжийг нэмэгдүүлж байгаад баяртай байна.
Төслийн үр дүнд нийт газар тариалангийн найман мянган га газар усалгаатай болно. Энэ нь ард иргэдийн амьжиргааг сайжруулах, сум, орон нутгийг хөгжүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ. Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Павит Рамачандран болон хамт олонд талархал илэрхийлье” гэлээ.