УОК-ын шуурхай штабаас анхаарах ёстой зарим нэг асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулагдах дадлага сургуулалтын талаар товч мэдээлэл өгч, иргэдийг тайван байж, айж сандрахгүй байхыг санууллаа.
Монгол Улсад Коронавирусийн халдвар тархах эрсдэл өндөр байгааг мэргэжлийнхэн байнга анхааруулж байгаа. Тиймээс болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх дадлага сургуулилт хийж, хөл хорионы үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд нь алдаа дутагдал, засч залруулах зүйлүүдийг цаг алдалгүй залруулах үүднээс сургалт зохион байгуулж буйг дахин дахин анхааруулж байна.
Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Эрсдэл өндөр байгаа, цаг хугацааны л асуудал байгаа шүү. Томоохон дадлага сургалтыг маргааш буюу 5 сарын 6-ны өдөр зохион байгуулах гэж байгаа.
Дадлага сургуулилт
1. Танхимын сургалт буюу штабын дадлага сургалт… /Шадар сайдын өрөөнөөс цахимаар холбогдож, холбогдох бүх хүмүүстэй цахимаар холбогдоно. Бид мэдээллээ солилцож зохион байгуулалтад орж ажиллана./
2. Бодит дадлага сургалт хийнэ. Энэ сургалт 5 сарын 7-ны өдөр хийгдэнэ. Зөдхөн чингэлтэй дүүргийн зааг нутагт хөл хорио хийх дадлага сургалт болно. Дадлага сургуулилт хийгдэж байгаа гэдгийг иргэд ухамсарлаж оролцоорой.
Тиймээс өнөөдөр ажил, амьдралынхаа асуудлуудыг зохицуулаарай.Эрдэлт нөхцөл байдал бий болоход ямар хүндрэл бэрхшээл гарч болох нь вэ гэдгийг харж, урьдчилсан бэлтгэл хийхийн тулд энэхүү ажлыг зохион байгуулж байна. Сургалтад цэргийн байгууллагыг татан оруулна. Чингэлтэй дүүргийн хилийн бүсээр харуул хамгаалалт тавина. Уулзварууд дээр цэрэг цагдаагийн машин гаргана. Тиймээс иргэд айж, эмээх явдал байхгүй шүү” гэдгийг анхаарууллаа.
Н.БАТАА