Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Мөнхтолгой багийн “Буурлын гацаа” гэдэг газарт малчин А-ын хүү 2 настай М өчигдөр буюу тавдугаар сарын 4-ний өдрийн 07:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг тус өдрийн 11:00 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газар, ар гэрийнхэн малчин А-ын гэрээс хойд зүгт 3 км-ийн зайтай уулнаас тус өдрийн 12:00 цагт эсэн мэнд олж, ээжид нь хүлээлгэн өгчээ.
Эх сурвалж: ОБЕГ