Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага өнгөрсөн онтой харьцуулахад 3.9 тэрбумаар нэмэгджээ – updown.mn

Ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага өнгөрсөн онтой харьцуулахад 3.9 тэрбумаар нэмэгджээ

2020 оны эхний улирлын байдлаар Монгол Улсад нийгмийн даатгалын шимтгэл төлөгч 831.9 мянган хүн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 1.5 мянган хүнээр хорогдсон үзүүлэлт юм.

Тэгвэл нийгмийн даатгал төлөгч иргэдийн хувьд ажлаасаа гарсан, халагдсан тохиолдолд ажилгүйдлийн даатгалын сангаас нөхөн төлбөр авдаг билээ. Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Ажилгүйдлийн даатгалын сан энэ оны гуравдугаар сарын байдлаар 8.8 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэн, 5.3 мянган хүний ажилгүйдлийн даатгалын тэтгэмжид 12.9 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.

Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад орлого 1.9 тэрбум төгрөгөөр буурч, зарлага 3.9 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.

График 1, Ажилгүйдлийн даатгалын сангийн орлого, зарлага (тэрбум төгрөгөөр)

2020 оны нэгдүгээр сарын байдлаар гэхэд Ажилгүйдлийн даатгалын сан 2.0 мянган хүний ажилгүйдлийн даатгалын тэтгэмжид 4.9 тэрбум төгрөгийг зарцуулж байсныг НДЕГ мэдээлжээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн