60.jpg
2020-04-02 14:55
НМХГ-ын даргын баталсан 02-01/66 тоот “Хүнсний худалдааны газруудад төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу БГД-ийн 8-р хороонд байрлах Дүүхээ худалдааны төвийн үйл ажиллагаанд 2020 оны 03 дугаар сарын 25-ний өдөр хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтаар худалдааны танхим, агуулахын цэвэрлэгээ угаалга хангалтгүй, агуулахын зохион байгуулалт алдагдсан, агуулахад температур, чийг хэмжигч байршуулж бүртгэл хөтөлж хэвшээгүй, савалгааны […]

Covid-19-Shutterstock.jpg
2020-04-02 14:45
КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ЭРГЭН ТОЙРОНД: III САРЫН ТАНДАЛТ, СУДАЛГААНЫ ТОЙМ 1. БНХАУ-ын эрдэмтдийн судалгаагаар COVID-19-өөр өвчилсөн эрэгтэй хүний үрийн шингэнд коронавирус илэрсэн байна. Тиймээс коронавирус бэлгийн замаар халдварладаг байж болзошгүй гэх дүгнэлтийг эрдэмтэд хийсэн байна. 2. Австралийн Мельбурн хотын Мурдочийн хүрээлэнгийн судлаачид сүрьеэгийн эсрэг БЦЖ вакцин COVID-19-ийн эсрэг хүний дархлааг сэргээдэг эсэхийг тогтоохоор эмнэлгийн байгууллагын 4000 […]

6.jpg
2020-04-02 14:40
2020 оны 04 дүгээр сарын 2-ны өдрийн байдлаар Коронавируст халдвар (COVID-19)-ын тархалттай холбогдуулан 188 улсад улсын хэмжээнд цэцэрлэг, дунд сургууль болон их сургуулийн үйл ажиллагааг түр зогсоосон нь нийт суралцагчдын 89,5 хувь буюу 1,543,446,152 суралцагч танхимын сургалтад хамрагдах боломжгүй болоод байна. Зарим улсад хичээл, сургалтын үйл ажиллагааг хэсэгчлэн хааснаар 173,029,603 хүүхэд, залуучууд хөл хорионд орсон […]

unnamed-5-2.jpg
2020-04-02 14:33
“Чингис хаан” музейн барилгын ажлыг өнөөдөр эхлүүлж буйтай холбогдуулан Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус  музейг байгуулах үйл ажиллагааг мэргэжлийн зөвлөгөөгөөр хангах чиг үүрэг бүхий “Эрдэмтдийн зөвлөл” байгуулах захирамж гаргав. Уг зөвлөлийн даргаар ШУА-ийн ерөнхийлөгч, академич, шинжлэх ухааны доктор, профессор Д.Рэгдэл ажиллахаар болжээ. Харин зөвлөлийн бүрэлдэхүүнд Философийн хүрээлэнгийн зөвлөх, шинжлэх ухааны доктор, профессор А.Цанжид, МУСГЗ, доктор профессор Л.Дашням, Монголын соёл, […]

03333.jpg
2020-04-02 14:06
Монгол Улс иргэдээ Япон улсаас татан авах тусгай нислэгийг дөрөвдүгээр сарын 3-нд гүйцэтгэхээр товлосон байсан. Тэгвэл уг нислэгийн хуваарьт өөрчлөлт оруулж, энэ сарын 02-нд буюу өнөөдөр 13:05 цагаас Улаанбаатар-Наритагийн чиглэлд нисч, орон нутгийн цагаар 19:00 цагт Токиод буух болсон. Тусгай үүргийн онгоц маргааш 08:30 цагт Наритагаас хөөрөн 13:05 цагт Улаанбаатарт бууна. Нислэгээр ХӨСҮТ-ийн эмч нар, МХЕГ-ын […]

1517811005_capture1.jpg
2020-04-02 13:50
Энэ оны эхний улирлын НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сард олгоно. Үүнд нийт 860 мянган иргэн хамрагдаж, 40 тэрбум төгрөг буцааж олгоно. Энэ нь нэг хүнд дунджаар 47 мянган төгрөгийн буцаан олголт орохоор байгаа” хэмээн өчигдөр хийсэн мэдээлэлдээ дурдсан. Иргэд хувийн мэдээлэл зөрүүтэйгээс юмуу төлбөрийн баримтаа тухайн улиралдаа бүртгүүлж амжаагүй шалтгаанаар НӨАТ-ын буцаан олголтоо нэгдүгээр улиралдаа авч чадаагүй […]

44-1024x646.jpg
2020-04-02 13:08
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Япон улсаас ирэх тусгай үүргийн онгоцоор ирэх гэж байгаа тухайгаа жиргэжээ.  Ц.Элбэгдорж “Нутгийн зүг хөлгийн жолоо залахад бэлэн боллоо. УБ-аас Токиод МИАТ-ийн онгоц буух сайхан мэдээ сонслоо. Эх нутагтаа очих сургаар над руу ирэх дайралт ширүүсэж байна. Ийм юм надад улам эрч хүч нэмж, намайг хурцалдаг юм. Цаг болж. Би доорх маягаар хариу барихаар […]

90488281_786764158399662_2928751814188728320_n-1.jpg
2020-04-02 12:55
ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан тээврийн үйлчилгээ болон нүүрсний экспортын асуудлаар мэдээллэв. Тэрбээр хэлэхдээ “2020 оны нэгдүгээр улиралд дотоодын зорчигч урсгал 37.6 хувиар буурсан. Хот хоорондын ачаа тээвэрлэлт хэвийн үргэлжилсээр байгаа. Улс хоорондын зорчигч тээврийг хязгаарлаад байгаа. Хил нэвтэрч орж ирсэн иргэдийг тусгаарлалтаас гарах хугацаа нь болсны дараа нийслэл хот руу […]

unnamed-1-1.jpg
2020-04-02 12:31
АНУ-ын Калифорни мужийн Сайпан арал дээр амьдарч буй 124 монгол иргэн эх орондоо ирэх хүсэлтээ ГХЯ, ЗТХЯ, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд  хүргүүлсэн байна. Дээрх иргэд өнгөрсөн оны наймдугаар сард “Жунсон констракшн” компанийн “Imperial Pacific International” LLC компанитай хамтран ажиллах гэрээний дагуу тус аралд ажиллахаар очсон аж. Тус аралд “Ковид-19” халдварын дөрвөн тохиолдол […]

53bb02472d7a3425557a1504cbfecf78-580x365.jpg
2020-04-02 12:12
Засгийн газрын өчигдрийн буюу дөрөвдүгээр сарын 1-ний хуралдаанаар эдийн засгийг сэргээх тогтоолын төслөө яаралтай горимоор шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. “Шинэ коронавирусийн тархалтын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхижүүлэх  багц арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл, дагалдах хуулийн төслийг бусад холбогдох материалын хамт хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. […]