Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Япон улсаас ирэх тусгай үүргийн онгоцоор ирэх гэж байгаа тухайгаа жиргэжээ.
Ц.Элбэгдорж “Нутгийн зүг хөлгийн жолоо залахад бэлэн боллоо. УБ-аас Токиод МИАТ-ийн онгоц буух сайхан мэдээ сонслоо. Эх нутагтаа очих сургаар над руу ирэх дайралт ширүүсэж байна. Ийм юм надад улам эрч хүч нэмж, намайг хурцалдаг юм. Цаг болж. Би доорх маягаар хариу барихаар шийдлээ. Болгооно уу” хэмээгээд “Намайг очих мэдээг албаны шугамаар түрүүлж авсан нэгэн их цочин сандарчээ.
Ирүүлэхгүй араас нь гүтгээд сууж байх төлөвлөгөө нь нурж. “Чамайг тэнд хорино” гэж хүртэл бичүүлж сэвж, айлгаж дарамтлах гэж үзжээ. Ингэвэл ирэхээ больчих байх гэж тооцсон бололтой. Би үүнийг хараад юу бодсоноо шууд хэлчихье.
Хэрэв Халтмаагийн Баттулга Ерөнхийлөгчийн дараагийн сонгуульд дахин нэр дэвшвэл би түүнийг сөрж өрсөлдөх болно гэдгээ үүгээр зарлаж байна. Учир нь Х.Баттулга Монголын ард түмний язгуур эрх ашиг, эрх чөлөө, хууль ёсонд хамгийн хор уршиг бүхий албан тушаалтан юм.
Түүний харь барьцаанаас Монгол төрийг аврах, чөлөөлөх нь Монголоо гэсэн хүн бүрийн нэн тэргүүний зорилт. Намайг Баттулга махны машинаараа хэчнээн далайлгаж, дарамтлах, яллах гэж оролдлоо ч Монгол Улсын хууль, эрх ашгийг зөрчсөн үйлдэл надаас нэг ширхэг ч олж чадахгүй. Надад тийм зүйл байхгүй. Төрийнхөө хуулийг хүндэтгэж, хар цагаанаа шударгаар ялгуулах нь миний хувьд нэр төр, бахархал байх болно.
Эх орон, Эрх чөлөө хоёроо бүтэн байгаа цагт, сонгууль талцал руу эргэж буцахгүй гэж би өөртөө хатуу шийдсэн байсан юм. Гэхдээ хоргоож боргоогоод хандсан зүгт алхуулахгүй бол тулгарах ямар ч бэрхшээл сорилтоос надад хойш суух шалтгаан байхгүй.
Монголын ард түмний язгуур эрх ашиг, ардчилсан эрх чөлөөт сонголтын хувь заяа, ард иргэдийн маань эрх эрх чөлөөт байдал миний эрхэм дээд дуудлага, зорилт байсаар байх болно” гэсэн байна.
11 comments
Тэр үёд Элбэгээ шоронд байна даа. Хөөрхий
ЗVГЭЭР Ч ЮМ УУ? ХVН ИЧИЖ ЗОВОХГVЙ БОЛЧИХООРОЙ ! СОЛОНГОСТ БАЙХДАА СЭТГЭЦИЙН ЕВЧТЭЙ ГЭЭД МVVНЭЭР ДАМЖУУЛААД ЭМНЭЛГИЙН МАГАДЛАГАА ГАРГУУЛЧИХААД НЕГЕЕ БАТТУЛГА РУУГАА Л ДАЙРААД БИ ЯМАР ШОРОНД ОРОХ ЮМ БИШ ГЭЭД СОЛИОРООД БАЙГАА ЮМ.
Элбэгдоржийг нэр дэвшүүлэх ч хэрэггүй одоо юу гэж хошгоруулах гэж байгаа бол доо. Хуцваа өөрийгөө бас ерөнхийлөгч болчих байх гэж бодож байгаа юм байх даа битгий горьд зайл. Шийтгэлээ хүлээгээд хэвтэж бай хулгайчаа
Элбэгээ нохой Загдаа 2 ухамсараараа байж байгаа байдал 2 яг ижил
3 dahia debshij bolohgvig medseer bj ard tvmniig basanjilah yumaa
Зөв зөв өрсөлдөх хэрэгтэй. Эбэ гээс илүү монголд их муу муухай юм хийж томоор хохирол учруулж шуналтсандаа өс санаж явааг улс төрийнхөн л мэднэ. Юм мэдкү ард түмэн сайхан туйлширч хужаа гсн нэрээр женкогийн өрсөлдөгчдийг үздэггүй. Бусад бүх талаараа өрсөлдөгчдөө дийлэхгүй хүн зөвхөн ХУЖАА егдг үгээр бүгдийг харлуулдаг болсон
Жанхуу л бол жанхуу аймшгийн хүн!!!
Эбэгийн зөв. ОВОО БОСГООГҮЙ БОЛ ШААЗГАЙ ЮУНД СУУХАВ.Хүнийг ингэж хэлмэгдүүлж гүтгэж зохиомол хэрэг үүсгэдэг МАНЫН сурсан ажил. ЭБЭГ дэмжинэ.иргэн
Elbegdorj erunhuulugchiig demjdeg,mungiig hevlej boldog, harin gazar shoroo erh chuluu ,hunii erhee hamgaalahiin tuluu
arslan met zurh zorigoo gargah zag n irsen met sanagdaj bna,
Загдаа андын хэлсэнээр дураараа ярьдаг яашкаа вэ хүрээд ир хүзүүтэй болгоно биз
Элбэгдоржийг нэр дэвшүүлэх ч хэрэггүй одоо юу гэж хошгоруулах гэж байгаа бол доо. Хуцваа өөрийгөө бас ерөнхийлөгч болчих байх гэж бодож байгаа юм байх даа битгий горьд зайл. Шийтгэлээ хүлээгээд хэвтэж бай хулгайчаа