АНУ-ын Калифорни мужийн Сайпан арал дээр амьдарч буй 124 монгол иргэн эх орондоо ирэх хүсэлтээ ГХЯ, ЗТХЯ, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд хүргүүлсэн байна. Дээрх иргэд өнгөрсөн оны наймдугаар сард “Жунсон констракшн” компанийн “Imperial Pacific International” LLC компанитай хамтран ажиллах гэрээний дагуу тус аралд ажиллахаар очсон аж.
Тус аралд “Ковид-19” халдварын дөрвөн тохиолдол гарч, нэг хүн нас барсан тул дээрх иргэд эх орондоо ирэх хүсэлт гаргаж, өнгөрсөн сарын 30-наас өөрсдийгөө 14 хоног тусгаарласан байна. Иргэд өдөр бүр биеийн халуунаа үзэж буй бөгөөд одоогоор халуурахаас эхлээд “Covid-19”-ийн бусад шинж тэмдэг илэрсэн хүн байхгүй байгаа аж.
Сайпан арал нь Азийн бүс нутагт байрладаг, БНСУ-тай ойр учир дээрх иргэд Солонгосоор дамжин эх орондоо ирэх боломжтой хэмээн үзэж буй юм байна.