heeriin-tuimer.jpg
2020-04-21 09:37
Он гарсаар 04 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар Архангай, Булган, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Төв зэрэг 8 аймгийн 26 суманд нийт 34 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдээд байна. Түймрийн улмаас урьдчилсан байдлаар 98 560 га талбай өртөж, 3 айлын өвөлжөө, 1 автомашин шатаж, нийт 2.9 тэр бум төгрөгийн хохирол учирчээ. Тухайлбал, Булган аймгийн […]

XXL-1024x640.jpg
2020-04-21 09:31
Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу стандартын шаардлага хангасан амралтын газар, жуулчны баазууд, буудал, саун, фитнесс клубуудын үйл ажиллагааг өнгөрсөн долоо хоногт нээсэн. Үүнтэй холбоотойгоор сургалтын төвүүдийн үйл ажиллагааг нээх талаар иргэдээс холбогдох байгууллагуудад нь хүсэлт ирэх болжээ. Энэ талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбатар хотын захирагч С.Амарсайхан хэлэхдээ “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд бүх сургалтын төвийн […]

unnamed-2-6.jpg
2020-04-21 09:17
Өнөөдөр буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 21-ний Мягмар гарагт хуралдах УИХ-ын байнгын хороодын хуралдаанаар  хэлэлцэх асуудал, хуваарийг та бүхэнд хүргэж байна. 1. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд: Хэлэлцэх асуудал: Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон […]

who.png
2020-04-21 08:53
Зарим улс орнууд хорио цээрийн дэглэмээ сулруулж эхэлснийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус  шүүмжилж, цар тахлын хамгийн хүнд үе урд хүлээж байгааг анхааруулжээ. “Улс үндэстэн бүр эв нэгдэлтэй байж, дэлхий даяараа хамтран ажиллахгүй бол цар тахлын хамгийн хүнд хэцүү үе биднийг хүлээж байна. Бидэнд итгэ! Энэ бол хүмүүсийн сайн таньж чадаагүй […]

-Хаасс.jpg
2020-04-21 08:35
Коронавирусын цар тахал олон хүний амь амьдралыг сүйтгэж, дэлхийн эдийн засагт сандрал бий болгож, Засгийн газруудын чадамжийг шалгаж байна. Ирээдүй хэрхэн яаж өөрчлөгдөхийг таах аргагүй байгаа… “Форин Полиси” сэтгүүл цар тахлын дараа бүрэлдэж төлөвших дэлхийн шинэ дэг журмын талаар төсөөлж байгаа санаа бодлоосоо хуваалцахыг янз бүрийн улс орны дэлхийн тэргүүлэх 12 сэтгэгчээс хүсчээ. Ричард Хаасс: Дампуурсан […]

tsag-agaar-1-1024x682.png
2020-04-21 08:10
2020 оны 04 дүгээр сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ    Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 6-11 метр, ихэнх нутгаар  секундэд 12-14 […]

00123.jpg
2020-04-20 17:21
“Нэткапитал” ББСБ-ын эзэн Д.Сүндийг гэргийгээ зоддог, хүчирхийлэгч хэмээх баримтууд “Бүрээ” нэртэй цахим хуудсаар задарчээ. Бид дараах баримтуудыг ямар нэгэн нэмэлт хачиргүй сошиал орчинд нийтлэгдсэн байдлаар нь хүргэж байна. Н.УНДРАЛ НӨХӨР Д.СҮНДИЙГИЙН ЭСРЭГ ӨРГӨДӨЛ ГАРГАСАН НЬ Нөхөр Д.Сүндийдээ зодуулсан гэх Н.Ундрах өнгөрөгч оны гуравдугаар сарын 25-нд ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэсэгт дараах өргөдлийг гаргажээ. “Нэргүй овогтой Ундрах […]

17d73d4959c4824d1f376a81aac99a27.jpg
2020-04-20 17:00
Ховор амьтны зүйлд багтдаг хүрэн баавгайн эд эрхтнийг худалдаалахыг завджээ. Тодруулбал, Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүрэгт оршин суугч иргэн Э-гийн хашаанд Хүрэн баавгайн эд эрхтнийг бусдад худалдаалах зорилгоор хадгалж байсныг илрүүлсэн байна. Ингээд сэжигтэй этгээдүүдийг дайчлан баривчилж, хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд хашаан доторх байшинд үзлэг хийн, гурван иргэнээс гэрчийн мэдүүлэг авч, […]

unnamed-12.jpg
2020-04-20 16:40
Гурвалжингийн хос гүүрийн хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 22:00 цагаас 27-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, хэв гажилтын заадас засварын ажлыг хийж гүйцэтгэхээр боллоо. Гурвалжингийн хос гүүрийн зүүн талын гүүрийн хэсэгт том оврын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн их байдгаас шалтгаалан хэв гажилтын заадаст эвдрэл гарсан юм байна. Засварын хугацаанд гүүрийг бүрэн хаахгүй сөрөг хөдөлгөөнөөр зорчихоор зохион […]

blizzard-1024x576-1-1-1024x576.jpg
2020-04-20 16:32
Өнөө шөнө, маргааш өдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар цасан шуурга шуурч, говь тал хээрийн нутгаар хүйтэн салхитай байхыг онцгойлон анхааруулж байна. 2020 оны 04 дүгээр сарын 21-нээс 04 дүгээр сарын 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв байдлаар: 21-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. […]