Гурвалжингийн хос гүүрийн хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 22:00 цагаас 27-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, хэв гажилтын заадас засварын ажлыг хийж гүйцэтгэхээр боллоо.
Гурвалжингийн хос гүүрийн зүүн талын гүүрийн хэсэгт том оврын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн их байдгаас шалтгаалан хэв гажилтын заадаст эвдрэл гарсан юм байна.
Засварын хугацаанд гүүрийг бүрэн хаахгүй сөрөг хөдөлгөөнөөр зорчихоор зохион байгуулалтыг хийх тул зорчигчдыг замын ачааллыг тооцон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн авто замын хөгжлийн газраас анхаарууллаа.