Ричард Хаасс: Улс орны төрийн засаглал суларч, өөрийгөө авч явж чадахгүй орны тоо олон болно

2020-04-21 08:35
Ричард Хаасс

Коронавирусын цар тахал олон хүний амь амьдралыг сүйтгэж, дэлхийн эдийн засагт сандрал бий болгож, Засгийн газруудын чадамжийг шалгаж байна. Ирээдүй хэрхэн яаж өөрчлөгдөхийг таах аргагүй байгаа…

“Форин Полиси” сэтгүүл цар тахлын дараа бүрэлдэж төлөвших дэлхийн шинэ дэг журмын талаар төсөөлж байгаа санаа бодлоосоо хуваалцахыг янз бүрийн улс орны дэлхийн тэргүүлэх 12 сэтгэгчээс хүсчээ.

Ричард Хаасс: Дампуурсан шинэ улс орнууд

/Олон улсын харилцааны зөвлөлийн ерөнхийлөгч, “Дэлхий ертөнц: товч удиртгал” (The World: A Brief Introduction) номын зохиогч/

“Тасралтгүй үргэлжлэх, байнгын” (“перманентный”) хэмээх үг “бага”, “юу ч үгүй” хэмээх үгтэй утга нэг санагдаж, надад таалагддаггүй юм. Гэхдээ коронавирусийн улмаас улс орнууд багадаа нэлээд хэдэн жилийн турш гадаад улс орнууд руу биш, харин өөрсдийнх нь хил хязгаарын дотоодод болж байгаа бүхэнд анхаарал төвлөрч, дотогшоо хандах болов уу гэж бодож байна.

Ханган нийлүүлэлтийн хэлхээний эмзэг байдлыг харгалзан сонголттойгоор өөрийгөө хангах (үүний үр дүнд холбоо харилцааг сулруулахад хүргэнэ) тал руу илүү идэвхтэй алхмууд хийнэ гэж би харж байна. Өргөн цар хүрээтэй цагаачлалын эсрэг илүү хатуу ширүүн эсэргүүцэл бий болно. Өөрийнхөө эдийн засгийг сэргээж, хямралын эдийн засгийн үр дагаврыг арилгахад нөөцөө зориулах хэрэгцээг байнга мэдрэх болохоор улс орнууд бүс нутгийн болон глобал асуудалд (түүний дотор цаг уурын өөрчлөлтийн) оролцох бэлэн байдал, хүсэл сонирхол буурна.

Хямралын дараа олон орны хувьд сэргэлт авахад хүнд хэцүү байх болов уу гэж би бодож байна. Хэд хэдэн улс орны төрийн засаглал суларч, өөрийгөө авч явж чадахгүй улс орны тоо олон болно. Хямрал Хятад-Америкийн харилцааг муутгаж, Европын интеграцийг сулруулах биз ээ. Гэхдээ эерэг сайн тал ч бас гарна, тухайлбал, эрүүл мэндийн глобал систем, түүний удирдлага тодорхой төвшинд бэхжинэ хэмээн хүлээж найдаж болно. Бүхэлдээ глобалчлалд үндэслэсэн хямрал түүнийг гэтлэн давах дэлхий дахины бэлэн байдал, чадавхийг сулруулна.