f0c2fa_songuulin_palkat_x974-724x1024.jpg

2020-03-06 16:25
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал сонгогчдын саналыг татах зорилгоор дараах хууль бус сурталчилгааг хориглосон. Түүнчлэн сонгогчид бэлэн мөнгө, эд зүйл тараасныг сонгогч баримттайгаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж болно хэмээн СЕХ-ноос мэдээллээ.  

WHO-1.jpg

2020-03-06 16:20
Коронавируст халдвар (COVID-19)-аар ахмад настан, чихрийн шижин, артерийн даралт ихдэлт, хавдар, зүрх судас, бөөр, амьсгалын замын өвчтэй, дархлаа дарангуйлах эм хэрэглэдэг хүмүүс хүндрэх эрсдэлтэй байгааг ДЭМБ-аас анхааруулж байна. Иймд АХМАД НАСТАН, АРХАГ ӨВЧТЭЙ ХҮН: • Эмчийн хяналтад тогтмол байх • Эмийг эмчийн зааврын дагуу хэрэглэх • Холбоо барих хүний утасны дугаартай байх • Давс, чихэр, […]

zz2-1024x538.jpg

2020-03-06 16:08
Улсын бүртгэлийн байгууллагын 21 аймаг, 9 дүүргийн нэгжтэй холбогдон цахим сургалт хийлээ Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улсын бүртгэлийн байгууллагын албан хаагчдад сонгуулийн тухай хууль тогтоомжийг таниулах, зөвлөмж чиглэл өгөх зорилгоор өнөөдөр /2020.03.06/ 21 аймаг, 9 дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэстэй цахимаар холбогдож, цахим сургалт зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтаар “Монгол […]

0d38ca01452c66ae868e6adf73f2724e-1024x683.jpg

2020-03-06 15:35
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Зүрхний эмгэг судлалын тасгийн харьяанд “Зүрхний шигдээсийн нэгж” байгууллаа. “Зүрхний шигдээсийн нэгж”-ийн үйл ажиллагааг өнөөдөр нээж Монгол Улсын Шадар Сайд Ө.Энхтүвшин үг хэлэв. Тэрбээр хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг зүрхний шигдээс өвчнийг хугацаа алдахгүйгээр эмчлэх боломжийг нэмэгдүүлэх бие даасан нэгж байгуулагдаж байгаа нь нэн чухал. “Хүн ардынхаа эрүүл мэндийн […]

121212-1024x682.jpg

2020-03-06 15:33
Сургалтын зээл олгох, төлүүлэх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журмын талаарх Тогтоолын төслийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан. Энэ журмын талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр сэтгүүлчдэд тайлбар өглөө. Тэрбээр “1993 оноос Сургалтын төрийн сан гэж байгуулагдсан. Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн, өнчин, амьдралын боломж муутай, сургалтын төлбөрөө өөрсдөө төлөх боломжгүй айл өрхүүдийн […]

VmRXMmhkhvWMBJauvs__2_.jpg

2020-03-06 14:56
Улсын хэмжээнд нийт нутгийн 60 хувь цастай байна. Өнөөдрийн байдлаар 8 аймгийн 32 сум цагаан зудын, 15 аймгийн 41 сум зудархуу байна. Тодруулбал, Увсын Малчин, Улаангом, Тэс, Түргэн, Хяргас, Баруунтуруун, Зүүнговь, Завхан аймгийн Нөмрөг, Баянтэс, Цэцэн-Уул, Тосонцэнгэл, Баянхайрхан, Идэр, Их-Уул, Тэлмэн, Тэс, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Түдэвтэй, Эрдэнэхайрхан, Баянхонгорын Галуут, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Жаргалант, Галт, Өвөрхангайн Хархорин, […]

01-4.jpg

2020-03-06 14:51
МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж намын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхийг чөлөөлөх, орных нь хүнийг томилох, УИХ-ын сонгуульд хэрхэн оролцох асуудлыг хэлэлцээ. Хөндөгдсөн сэдвийг намын бага хурлаар шийдвэрлэх сурагтай. Энэ хурал дээр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилогчдын рейтингийн судалгааг танилцуулсан байна. Уг судалгааг намаас орон даяар зохион байгуулсан гэнэ. МАН […]

unnamed10.jpg

2020-03-06 14:41
Дэлгүүрээс бид мах худалдан авахдаа савлагаан дээр нь заасан хугацааг сохроор дагадаг. Үнэн хэрэгтээ үхэр, тахианы махыг хэр хугацаанд хадгалж болдог бол? Үхрийн мах. Болсон үхрийн махыг хөргөгчинд 3-4 өдөр, түүхийгээр нь 3-5 өдөр хадгалж болно. Харин үхрийн махаар бэлтгэсэн хоолыг хөлдөөж хадгална гэвэл 2-6 сар хадгалахад хэвийн. Хөлдөөгчинд түүхий үхрийн махыг нэг жил хүртэл […]

62f5c70b-0713-4012-82ce-a70bd5584fc2.jpg

2020-03-06 13:44
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнгөрсөн арванхоёрдугаар сарын 5-ны хаалттай хуралдаанаар Оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтын нэршлийг өөрчлөх асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх тухай асуудлыг хэлэлцжээ. Ингээд 19 гишүүнээс 10 нь оролцсон хуралдаанаар дэмжсэн байна. Байнгын хорооноос өгсөн чиглэлийг үндэслэж Засгийн газар 2020 оны хоёрдугаар сарын 19-нд хуралдаж, 2017 […]

89043639_205099844072080_7203758116536582144_n.jpg

2020-03-06 13:24
Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусний халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2020 оны гуравдугаар сарын 6-ны 10:00 цагийн байдлаар мэдээллээ. Шинэ коронавирусний халдвараар 3383 хүн нас бараад байна. Халдвар авсан хүний тоо 98222-д хүрсэн бол 55533 хүн эдгэрчээ.