2020-03-07 10:27
УБТЗ-ийн орон нутгийн галт тэргэнд “Covid-19” халдвар дэгдэлт, тархалтаас хамгаалах, урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг бүхий аудио бичлэгийг узелээр 2 цаг тутамд зорчигчдод нэвтрүүлж байна. Мөн зорчигчдыг вагонд угтан авахдаа сэрэмжлүүлэг, санамж бүхий хуудас тараан зөвлөгөө өгч байна. Аяллын үед зорчигчийн вагоныг 2 цаг тутамд, мөн өртөө зөрлөгүүд дээр буюу зорчигч бууж, суух үеэр зориулалтын уусмалаар ариутган […]










