Дэлхийн улс орнуудыг хамгийн доод температураар нь жагсааж үзье.

1. Антарктид

Улс орны тоонд орохгүй ч энэ тив бол манай гарагийн хамгийн хүйтэн тив. Хуурай агаартай, -89 градус хүрч хүйтэрдэг энэ газарт хүн амьдрах ч боломжгүй юм. Энэ эх газар ямар ч улсад харьяалагддаггүй байна.

2. Гренланд

Данийн газар нутагт ордог энэ газар зуны цагт -5 градус байдаг бөгөөд үргэлж л мөс цасаар шуурч, эцэс төгсгөлгүй мөсөн дундаас зөвхөн баруун өмнөд эргээр нь л хүн амьдардаг.

3. Орос

Асар том газар нутагтай, уур амьсгалын янз бүрийн бүсэд оршдог энэ улсын хойд эргээр -70 градус хүрч хүйтэрдэг бол бусад хэсгээрээ их хэмжээний цас, салхи, жавартай өвлийн улирал тохиодог.

4. Канад

Хойд мөсөн далайн салхи орж ирдэг энэ улсын эрэг орчмоор субарктикийн хатуу ширүүн уур амьсгал үргэлжилдэг. Зүүн эргээрээ өвөлдөө цасан дарагдаж, -40 градус хүрч хүйтрэх нь хэвийн үзэгдэл болдог юм.

5. Аляск (АНУ)

АНУ-ын энэ мужид -60 градус хүрч хүйтэрч байсан тохиолдол бий. Аляск бол АНУ-ын хамгийн доод муж юм. Энд цаг үргэлж цасан шуурга шуурч байдаг юм.

6. Казахстан

Хүйтэн салхи, өвөл тохиодог гэнэтийн жавраараа энэ жагсаалтад орж байна. Энд гадагш гарахгүй байх нь өлзийтэй өдрүүд олон тохиодог.

7. Исланд

Энэ улсын нэр “Мөсөн газар” гээд өөрсдийгөө шууд нэрлэчихэж байгаа юм. Цас мөсний ноёрхол, нарны гэрэл бараг тусдаггүй гэхэд болно. Энд -30 градус хүйтэн байдаг бөгөөд зуны цагт уулын нам дор газар 0 градусаас дээш гардаггүй.

8. Финлянд

Оросын уур амьсгалтай төстэй. Бараг хагас жил цас ордоггүй, өдрийн гэрэлтэй байх хугацаа бага, термометрийн хэмжээ -25 градусаас доош байдгаараа жагсаалтад багтдаг. Өвлийн өвгөний төрсөн газар Лапландад л гэхэд -51 градус хүйтэн болж байжээ.

9. Норвеги

Финляндтай ойролцоо температуртай Скандинавын бас нэг орон.

10. Монгол

Азийн төвд орших, хүн ам цөөтэй энэ улс эрс ширүүн уур амьсгалтай, хатуу өвөлтэй. Өвлийн цагт -20 градусаас доош хүрч хүйтэрдэг.

11. Эстон

Балтын эргийн чийглэг уур амьсгалаараа хүйтэн улсын тоонд ордог. Энд усархаг бороо байнга орж, термометрийн бага огцом хасах руу ордог. Нэгдүгээр сард зүүн эргээрээ -8 градусаас доош хүрдэг байна.

Эх сурвалж: zen.yandex.ru

Орчуулсан: Э.МАРТ

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн