Өнөөдөр Увсын зүүн, Завханы хойд хэсгээр цасан шуурга шуурч, Говь-Алтайн нутаг, Ховдын хойд, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, маргааш төв, говь, зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж

Ихэнх нутгаар үүлшинэ . Баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи говь болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, бусад нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Увс нууруудын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 14-19 градус, Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эгь Үүр голын хөндийгөөр 10-15 градус, Монгол Алтай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон Сэлэнгийн сав газраар 5-10 градус хүйтэн, Алтайн өвөр говь, Хангайн нурууны өвөр бэлээр 4-9 градус, говийн аймгуудын нутгаар 7-12 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 0 градус орчим байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн