Дэлгүүрээс бид мах худалдан авахдаа савлагаан дээр нь заасан хугацааг сохроор дагадаг. Үнэн хэрэгтээ үхэр, тахианы махыг хэр хугацаанд хадгалж болдог бол?
Үхрийн мах. Болсон үхрийн махыг хөргөгчинд 3-4 өдөр, түүхийгээр нь 3-5 өдөр хадгалж болно. Харин үхрийн махаар бэлтгэсэн хоолыг хөлдөөж хадгална гэвэл 2-6 сар хадгалахад хэвийн. Хөлдөөгчинд түүхий үхрийн махыг нэг жил хүртэл хугацаагаар хадгалж болно.
Тахианы мах. Бэлтгэсэн тахианы махыг хөргөгчинд 3-4 өдөр хадгалахад гэмгүй. Харин түүхийгээр нь хөргөгчинд хадгалбал 1-2 өдөр л болно. Хөлдөөгчинд бэлтгээгүй, түүхий тахианы махыг есөн сар хадгалж болдог бол бэлэн нь 2-6 сар болоход гэмгүй.
Эх сурвалж:
Орчуулсан Э.МАРТ