МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж намын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхийг чөлөөлөх, орных нь хүнийг томилох, УИХ-ын сонгуульд хэрхэн оролцох асуудлыг хэлэлцээ. Хөндөгдсөн сэдвийг намын бага хурлаар шийдвэрлэх сурагтай.
Энэ хурал дээр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилогчдын рейтингийн судалгааг танилцуулсан байна. Уг судалгааг намаас орон даяар зохион байгуулсан гэнэ. МАН энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдээс мөнгөн хандив, авахгүй байх байр суурин дээрээ хатуу зогсоно гэдгээ хэлэлцжээ.