200118-altangerel.jpg

2020-01-18 14:08
Хуульч О.Алтангэрэл “Үйлдвэрлэлийг дэмжих хууль” хүчингүй болсонтой холбоотойгоор өөрийн цахим хуудсандаа байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Арай ч дээ! 2015 онд УИХ “Үйлдвэрлэлийг дэмжих хууль”-ийг баталсан юм. Энэ хуулиар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 30-аас дээш хувийг экспортод гаргаж байгаа үндэсний үйлдвэрийн судалгаа хөгжүүлэлтийн зардлын 75 хүртэлх хувийн дэмжлэгийг төрөөс үзүүлэх, технологийн шинэчлэлтэд зориулсан хөрөнгө оруулалтын зээлийн хүүгийн зөрүүг олгох […]

Dzud20200115-6thxko5nr4r9urye2fu93ajv53qtp1tvm9oyf4zwklc.jpg

2020-01-18 13:52
Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын дагуу Цаг уур, орчны шинжилгээний газраас 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар зудын үнэлгээг хийлээ. Зудын эрсдэлийн үнэлгээгээр 6 аймгийн 23 сум цагаан зудтай, 13 аймгийн 46 суманд цагаанаар зудархуу байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.  

200118-uvs.jpg

2020-01-18 10:55
Өвөрхангай аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, агентлагийн удирдлагуудын ээлжит шуурхай хурал болжээ. Тус хурлаар аймаг, орон нутгийн цаг үеийн ажил болоод ард иргэдийн өмнө тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэх талаар аймгийн Засаг даргаас холбогдох байгууллагуудын удирдлагуудад үүрэг чиглэл өгсөн байна. Тодруулбал эмийн сангуудад худалдаалагдаж буй ижил төрлийн эмийн үнийн зөрүүг хянаж, шалгах үүргийг […]

200118-ca.jpg

2020-01-18 10:38
Хүний ясны бат бэх байдалд гол үүрэг гүйцэтгэгч эрдэс бодис бол кальци юм. Ялангуяа хүүхдийн өсөлтийн насанд кальци хангалттай хэмжээнд авч байх нь насанд хүрснээс хойших амьдралд илүү эрүүл чийрэг, бат бөх ястай байх үндэс суурь болдог. Бага насны хүүхэд рахит өвчтэй болсноор яс зөөлөрч улмаар майга хөлтэй болж өсөх нь бий. Үүнээс сэргийлэхэд D […]

200118-mergejil.jpg

2020-01-18 10:00
Дэлхийн зах зээлд худалдаалагдаж буй эмийн 30 хувь нь хуурамч байдаг. ХБНГУ-ын “Мерск” компанийн Тусгаар тогтносон улсуудын хамтын нийгэмлэгийн харилцааны захирал Рожер Элия Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторид хуурамч эмийг шалгах тоног төхөөрөмж, 86 төрлийн стандарт бодисыг хүлээлгэн өгөх үеэрээ ингэж хэлжээ. Энэхүү тоног төхөөрөмжийг ашигласнаар эмийн шинжилгээний хариу 7-14 […]

200118иии.jpg

2020-01-18 09:49
ЖДҮ–ийг дэмжих сангаас  “Цахилгаан хөдөлгүүрт саалтуур, Сүүний хөргөлтийн танк, Сүүний цөцгий ялгах гар ажиллагаатай төхөөрөмж, Сүүний цөцгий ялгах цахилгаан ажиллагаатай төхөөрөмж, Бяслаг үйлдвэрлэгч төхөөрөмж” зэргийг хөндөлттэй нөхцөлөөр олгож эхэлсэн байна.  Тиймээс сүү цагаан идээний чиглэлээр үйлдвэрлэл эрхлэгч иргэд дараах нөхцөлүүдээс өөрт тохиромжтойг сонгон материалаа бүрдүүлэх юм байна.   100 ХУВЬ ТӨЛЖ АВАХ БОЛ Бүрдүүлэх материал Аж ахуйн нэгжийн /иргэн/ ЖДҮХСанд хандсан хүсэлт. […]

200118-shinjleh-uhaan.jpg

2020-01-18 09:30
Шинжлэх ухаан бидэнд бүхий л амьдралын зүй тогтолыг ойлгоход тусалдаг бөгөөд эргэн тойронд болж буй үзэгдэл, тэр бүү хэл өөрсдийн бие мах бодь, оюун ухааныхаа гайхамшигт чадвар, бүтэц, үүргүүдийн тухай мэдээллийг олох боломж олгодог. Шинжлэх ухаангүйгээр бас яагаад гэсэн асуултгүйгээр өнөөдрийн хүн төрөлхтөн байхгүй эсвэл тэс өөр амьтдын ертөнц ч байж болох байсан. Өнөөдөр зөвхөн […]

tsag-agaar-3.jpg

2020-01-18 09:00
2020 оны 01 дүгээр сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. […]