Өвөрхангай аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, агентлагийн удирдлагуудын ээлжит шуурхай хурал болжээ. Тус хурлаар аймаг, орон нутгийн цаг үеийн ажил болоод ард иргэдийн өмнө тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэх талаар аймгийн Засаг даргаас холбогдох байгууллагуудын удирдлагуудад үүрэг чиглэл өгсөн байна.
Тодруулбал эмийн сангуудад худалдаалагдаж буй ижил төрлийн эмийн үнийн зөрүүг хянаж, шалгах үүргийг Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газруудад өглөө. Учир нь иргэдийн зүгээс “Эмийн сангуудад худалдаалагдаж буй ижил төрлийн эм 2-3 дахин үнийн зөрүүтэй байна” гэсэн гомдлууд 7032-1111 утсанд ирүүлжээ. Мөн аймгийн өвс, тэжээлийн нөөцийг 60 тонноор нэмэгдүүлэх ажлыг ойрын хугацаанд зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуйн газар, Орон нутгийн өмчийн газрын удирдлагуудад даалгав.