ЖДҮ–ийг дэмжих сангаас “Цахилгаан хөдөлгүүрт саалтуур, Сүүний хөргөлтийн танк, Сүүний цөцгий ялгах гар ажиллагаатай төхөөрөмж, Сүүний цөцгий ялгах цахилгаан ажиллагаатай төхөөрөмж, Бяслаг үйлдвэрлэгч төхөөрөмж” зэргийг хөндөлттэй нөхцөлөөр олгож эхэлсэн байна. Тиймээс сүү цагаан идээний чиглэлээр үйлдвэрлэл эрхлэгч иргэд дараах нөхцөлүүдээс өөрт тохиромжтойг сонгон материалаа бүрдүүлэх юм байна.
100 ХУВЬ ТӨЛЖ АВАХ БОЛ
Бүрдүүлэх материал
Аж ахуйн нэгжийн /иргэн/ ЖДҮХСанд хандсан хүсэлт.
Мал тооллогын хуудас /А данс/
Оршин суугаа хаягын тодорхойлолт /ТҮЦ-машин/
Харьяа ХХААГазрын эрчимжсэн мал, аж ахуй эрхэлдэгийг баталсан тодорхойлолт.
Мөнгө төлсөн баримт /ЖДҮХСангийн Төрийн сан дах 100900037019 тоот дансанд тушаана./
УРЬДЧИЛГАА 30 ХУВЬ ТӨЛЖ АВАХ БОЛ
Бүрдүүлэх материал /Компани, иргэн/
Аж ахуйн нэгжийн /иргэн/ ЖДҮХСанд хандсан хүсэлт.
Харьяа ХХААГазрын эрчимжсэн мал, аж ахуй эрхэлдэгийг баталсан тодорхойлолт.
Урьдчилгаа 30 хувь төлсөн баримт/ Урьдчилгааг ЖДҮХСангийн Төрийн сан дах 100900037019 тоот дансанд тушаана./
Захирлын /иргэн бол тухайн иргэний/ иргэний үнэмлэхийн хуулбар. 5%
Аж ахуйн нэгжийн гэрчилгээ 5% /аж ахуйн нэгж нь 1-ээс дээш гишүүнтэй бол тухайн эзэмшигчдээс итгэмжлэл авах/
Барьцааны хөрөнгийн гэрчилгээ 5% /Өнгөт фото зургийн хамт/
Барьцааны хөрөнгө хэд хэдэн хүний өмч бол тэр хүмүүсийн нотариатаар батлуулсан итгэмжлэл 5%
Аж ахуйн нэгж үүсгэн байгуулах компаний дүрэм 3%/үүсгэн байгуулагдахад зөвшөөрөл олгосон эрх бүхий байгууллагын тамга, тэмдэгээр баталгаажсан байх/.
Барьцааны зүйлийг барцаалуулсан эсэх тухай лавлагаа 5%
Оршин суугаа хаягын тодорхойлолт /ТҮЦ-машин/
Барьцааны хөрөнгийн итгэмжлэл хийлгэхдээ аж ахуйн нэгжийн нэр дээр хийлгэх/ Жишээ: …………………… ХХК-ийн захирал /………………………./-д
Бүрдүүлэх материал /Хоршоо/
Хоршооны даргын иргэний үнэмлэхийн хуулбар 5%
Аж ахуйн нэгжийн гэрчилгээ 5%
Барьцааны хөрөнгийн гэрчилгээ 5% /Өнгөт фото зурагтайн хамт/
Барьцааны хөрөнгө хэд хэдэн хүний өмч бол тэр хүмүүсийн нотариатаар батлуулсан итгэмжлэл 5%
Аж ахуйн нэгж үүсгэн байгуулах хоршооны дүрэм 3% /үүсгэн байгуулагдахад зөвшөөрөл олгосон эрх бүхий байгууллагын тамга, тэмдэгээр баталгаажсан байх/.
Дарга, удирдах зөвлөлийн гишүүд томилсон тогтоол
Зээл авахтай холбоотой хийсэн хурлын тэмдэглэл/протокол/, /Хурлын протоколд барьцаа хөрөнгийг нэг бүрчлэн тусгаж өгөх/ мөн уг хурлын тэмдэглэлд удирдах зөвлөлийн гишүүд нэг бүрчлэн гарын үсэг зурах.
Барьцааны зүйлийг барьцаалуулсан эсэх тухай лавлагаа 5%
Оршин суугаа хаягын тодорхойлолт /ТҮЦ-машин/
Жич:Итгэмжлэл, хурлын портоколоос бусад бичиг баримтаа Нотариатаар батлуулахгүй эх хувиар нь авчрах.
Барьцааны хөрөнгийн итгэмжлэл хийлгэхдээ аж ахуйн нэгжийн нэр дээр хийлгэх Жишээ: …………………… хоршооны дарга /………………………./-д
Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан