8b9a7fd3ce14ee521b836abcfdafb077.jpg

2020-01-06 15:28
Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл цуцалсан талбайн хяналт, хамгаалалтыг орон нутаг хариуцах болсон. Үүнтэй холбогдуулан хяналтын постын зориулалттай, хүйтний улиралд ашиглаж болох тоноглолтой явуулын чиргүүл худалдан авах хөрөнгийг шийдэхийг сайд Н.Цэрэнбатад, хууль бусаар алт олборлохыг таслан зогсоох ажлаа эрчимжүүлэхийг аймгуудын Засаг дарга нарт даалгав. Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба

news_75361_1-1024x682.jpg

2020-01-06 15:17
Бие даасан санхүүгийн эх үүсвэртэй болгох, зээлийн өрийн дарамтаас хараат бус байлгах зорилгоор “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийг өргөжүүлж, газрын тосны бүтээгдэхүүний худалдаа эрхлэх охин компани байгуулна. Компани нь төрийн хяналтын дор газрын тосны бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх, худалдах чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм. Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба

TT-tulsh.jpg

2020-01-06 15:10
Нийслэлийн зүүн бүсэд жилд 600 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр барих асуудлыг сайд Ц.Даваасүрэн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ. Үйлдвэрийг Баянзүрх дүүрэгт барих бөгөөд барилга байгууламж, дэд бүтэц, машин механизм, тоног төхөөрөмж зэрэгт шаардагдах хөрөнгийг “Эрдэнэс Тавантолгой” компани гаргах юм байна. Найман шугамтай энэ үйлдвэр сард 52.8 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэнэ.  […]

tetgever22.jpg

2020-01-06 14:52
Тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. 2019 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 421.1 мянган тэтгэвэр авагчийн 54.5 хувь буюу 229.4 мянга нь нийт 763.3 тэрбум төгрөгийн зээлтэй байна. Тэтгэврээс өөр орлогогүй иргэд зээл авч, банкны хүү нэмж төлсөөр ядууралд өртдөг, өдөр […]

angitanhim.png

2020-01-06 14:42
Томуу, томуу төст өвчний нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг долоо хоног сунгах нь зүйтэй гэж үзэв. Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 10 хувийг эзэлж байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс дөрвөн хувиар их гэсэн үг юм. Тандалтаас үзвэл иргэдийн дунд томуугийн В вирус давамгайлж байгаа бөгөөд богино […]

4113fee7e1e456baca446c43e4b851ec_x3.jpg

2020-01-06 14:19
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд Нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд нийслэлийн Архивын газрын даргаар томилогдсон Б.Баатархүү болон нийслэлийн ЗДТГ-ын даргаар томилогдсон Р.Батрагчаа нарын товч танилцуулгыг уншиж сонордуулав. Дараа нь Нийслэлийн Засаг даргын 2020 оныг “Нэг хот-Нэг стандарттай хот болгон зарлах  тухай” А/01 дүгээр захирамжийг НЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын […]

b3d50c0e511ca15efbbd713978e42af4_x3.jpg

2020-01-06 14:13
Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк болон Санхүүгийн мэдээллийн алба хамтран “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх /МУТСТ/ хяналт шалгалтын тогтолцоог сайжруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ” сэдэвт хянан шалгагч нарын чадавхийг бэхжүүлэх сургалтыг зохион байгууллаа. МУТСТ чиглэлээр хяналт шалгалт хийх эрх бүхий байгууллагуудын хянан шалгагчдын мэдлэгийг дээшлүүлэх, нэгдсэн мэдээлэл өгөх, тулгарч буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх […]

abec796b6f8ad38118c31170c80abf6b_196495.jpg

2020-01-06 13:53
Монгол Улсын хилийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг үндэслэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/130 дугаар тушаалаар батлагдсан “Албаны нохойг бэлтгэх, ашиглах, хамгаалах журам”, Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2017 оны А/215 дугаар тушаалаар батлагдсан “Албаны нохойг бэлтгэх, ашиглах, хамгаалах заавар”-ыг хэрэгжүүлж, хилийн анги, тусгай салбаруудад хилийн эрлийн нохойг улсын […]

Image___MIAT_Mongolian_Airlines_737_MAX_8.5c6eb36fc68fd.jpg

2020-01-06 13:45
Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК өнөөдрийн байдлаар Боинг 767, Боинг 737 маягийн агаарын хөлгөөр олон улсын 12, орон нутгийн 1 чиглэлд нислэг үйлдэж байна. Монголын агаарын тээврийн зах зээлийн эрэлт хэт улирлын шинж чанартай байдаг ба зуны улиралд эрэлт ихтэй байдаг бол өвлийн саруудад эрэлт 2-3 дахин буурдаг. Тиймээс энэхүү эрэлтэд нийцүүлэн үндсэн тарифыг 7 хувиар, […]

agingface2-pic668-668x444-74497.jpg

2020-01-06 13:44
Хүн төрөлхтөн хөгшрөлттэйгөө тэмцээд, өвчнийг ялан дийлдэг болоосой гэж мөрөөдөж байсан уу? Хэрвээ үнэхээр хүн төрөлхтөн хөгшрөхөө больж, элдэв өвчнийг бүрэн ялчихвал дараах зүйлс тохионо. -Дундаж наслалт 8 938 жилээр нэмэгдэнэ. -Тэгвэл 8300 гаруй настай хүний төрсөн өдрийн лааг хэдий хэмжээний бялуунд байршуулна гээч? Одоогийн 25 см диаметртэй бялууны оронд  2,04 метр диаметртэй бялуу хэрэг […]