Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК өнөөдрийн байдлаар Боинг 767, Боинг 737 маягийн агаарын хөлгөөр олон улсын 12, орон нутгийн 1 чиглэлд нислэг үйлдэж байна.
Одоогоор Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар, Улаанбаатар-Пусан-Улаанбаатарын чиглэлд МИАТ ТӨХК, Сөүл-Улаанбаатар-Сөүлийн чиглэлд БНСУ-ын Корэйн Эйр, Ашиана Эйрлайнс зэрэг компаниуд мөн Пусан-Улаанбаатар-Пусаны чиглэлд Эйр Пусан компани шууд нислэг үйлдэж байна.
Түүнчлэн дотоодын агаарын тээвэрлэгч Изинис Эйрвэйс компани ирэх 3 дугаар сараас Улаанбаатар-Пусан-Улаанбаатарын чиглэлд шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байна. Ийнхүү агаарын тээвэрлэгч компаниуд болон агаарын тээврийн гарц, олон улсын нислэгийн суудлын тоо нэмэгдсэнээр өрсөлдөөн бий болж, үнэ тариф буурч, манай улсыг зорих жуулчдын тоо нэмэгдэх боломжтой юм.
Өнгөрсөн онд манай улсын агаарын тээврийн зах зээлд олон улсын чиглэлд 1 сая орчим зорчигч дотоодын чиглэлд 400 мянга орчим зорчигч зорчиж, үүнээс МИАТ ТӨХК 700 гаруй мянган зорчигч тээвэрлэжээ.
Зам, тээвэр хөгжлийн яам
1 comment
Berlin ulaanbaatar buuhgui yumuu