Хүн төрөлхтөн хөгшрөлттэйгөө тэмцээд, өвчнийг ялан дийлдэг болоосой гэж мөрөөдөж байсан уу? Хэрвээ үнэхээр хүн төрөлхтөн хөгшрөхөө больж, элдэв өвчнийг бүрэн ялчихвал дараах зүйлс тохионо.
-Дундаж наслалт 8 938 жилээр нэмэгдэнэ.
-Тэгвэл 8300 гаруй настай хүний төрсөн өдрийн лааг хэдий хэмжээний бялуунд байршуулна гээч? Одоогийн 25 см диаметртэй бялууны оронд 2,04 метр диаметртэй бялуу хэрэг болно.
-50 жилийн дараа л 1 км.кв талбайд ногдох хүн амын тоо хоёр дахин нэмэгдэж, энэ зууны сүүлчээр гэхэд дөрөв дахин өснө.
-Яг одоо дэлхий дээр байгаа нийт үхэр, гахай, тахиаг хэдэн хүн иднэ гээч? Нэг үхрийг 1000 хүн, 1 тахиаг 94 хүн, 1 гахайг 600 хүн хувааж идэхээс өөр аргагүй болно.
-Хүмүүсийг хоолтой, амьсгалах агаартай байлгахын тулд эрдэмтэд амьтан, ургамлыг орлох зүйл олж авахаас өөр аргагүй болно.
-Таргалалтад өртөөгүй, биеийн хөгшрөлтдөө санаа тавьдаг хүмүүс өөртөө анхаарах шаардлагагүй болно.
-Хүмүүст бүхий л амьдралаа хамтдаа өнгөрөөх ханиа олоход илүү хэцүү болно.
-Эмэгтэйчүүдийн нөхөн үржих үе 290 дахин нэмэгдэнэ. Нэг эмэгтэйд 742 хүүхэд ногдоно.
-Мөн нэг царайг дахин дахин харна гэсэн үг.
Та ийм ертөнцөд амьдрахыг хүсч байна уу?