undruus-unah.jpg

2019-02-28 11:00
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд бага насны хүүхэд цонхоор унах гэж байна гэсэн дуудлага өнөөдөр (2019.02.28) үүрийн 04:25 цагт иржээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч 8.5 км замыг туулан 04:44 цагт очиж, 6 настай хүү Э-ийг гэрт нь цоожлон явсан байсныг тагтаар дамжин гэрт нь орж аюулгүй болгон Цагдаагийн байгууллагад шилжүүлэн […]

oin-tseverlegee.jpg

2019-02-28 10:45
Улсын хэмжээнд хаврын хуурайшилт эхлэхээс өмнө ойн цэвэрлэгээний ажил хийгддэг. Энэ оны ойн цэвэрлэгээ, арчилгааны ажил хийгдэж эхлээд байгаа бөгөөд Цэвэрлэгээний огтлолт, тайралтыг тухайн бүс нутагт хамгийн их доройтолд орсон, хортонд идэгдсэн, түймэрт автаж дахин ургах боломжгүй болсон ойг хэсэгчлэн авч хийдэг. Ингэхдээ ойн цэвэрлэгээ хийх газрын судалгааг гаргуулж мэргэжлийн аж ахуйн нэгжээр энэ ажлын […]

chuluut-buh.jpg

2019-02-28 10:27
Чөлөөт бөхийн 2019 оны эрэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн гуравдцгаар сарын 16-17-нд ОХУ-ын Якутын “Триумф” спорт ордонд болно. 46 дахь удаагийн тэмцээнд оролцох Монгол Улсын шигшээ баг болон шилдэг найман багийн бүрэлдэхүүн албан ёсоор тодроод байна. Хамгийн сүүлд зохион байгуулагч орон Оросууд бүрэлдэхүүнээ зарласнаар ирц бүрдлээ. Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд 57 кг-ын жинд ОУХМ Т.Түвшинтулга, […]

Shuhtg.jpg

2019-02-28 10:20
Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй үйлчилгээний жил”, тус агентлагаас “Хариуцлагатай хэрэглээ-Хэрэглэгчийн эрхийн жил” болгон зарласантай холбогдуулан яам, агентлагуудын хэрэглэгчийн эрхийг хамгаалах орон тоооны бус салбар зөвлөлүүдтэй хамтарч тухайн салбарын иргэд, хэрэглэгчийн эрхийг хамгаалах ажлуудыг зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр БОАЖЯ-ны хэрэглэгчийн эрхийг хамгаалах орон […]

buyant-uhaa-2.jpg

2019-02-28 10:08
Цахим орчноор Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд “Буянт-Ухаа 2” хорооллын хоёрдугаар ээлжийн орон сууцны бүртгэл эхэлсэн, квотыг худалдах замаар иргэдээс зуучлалын хөлс авч, хамруулж өгнө гэх олон нийтийг хууран мэхлэх, залилах шинжтэй мэдээлэл удаа дараа цацагдаж байна. Иймд төрийн байгууллагын нэрийг барин худал, ташаа мэдээлэл цацаж, иргэдийг хуурч, мэхэлж болзошгүй үйлдлээс болгоомжлохыг Барилга, хот байгуулалтын […]

dashzeveg.jpg

2019-02-28 09:53
Зах зээл дээр нэг кг вольфрам буюу гянтболд 24-28 мянган төгрөг хүрч эрэлт нэмэгдэхийн хэрээр Ашигт малтмал, Газрын тосны газар дээр тусгай зөвшөөрөл хүссэн олон тооны өргөдөл, хүсэлт ирсэн байна. Тухайлбал Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг дахь вольфрамын томоохон ордын илрэц дээр таван компани сонгон шалгаруулалтанд орох хүсэлт гаргажээ. Ингээд таван компани өрсөлдсөн бөгөөд хамгийн […]

gyalgar-uut.jpg

2019-02-28 09:43
“Нэг удаагийн нийлэг хальсан уутыг хориглох тухай” Засгийн газрын 189 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх, хяналтын улсын байцаагчдад чиглэл өгөх зорилгоор МХЕГ-аас сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тус тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд мэдэгдэл хүргүүлж, худалдаа, үйлчилгээнд ашиглагдаж буй 300 гаруй төрлийн нийлэг уутанд хэмжилт […]

nith.jpg

2019-02-28 09:26
НИТХ-ын ээлжит XXII хуралдаан өнөөдөр (2019.02.28) хуралдаж НИТХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, шинэ даргыг сонгох асуудлыг хэлэлцэнэ. МАН-ын Удирдах зөвлөлөөс өнгөрсөн нэгдүгээр сард НИТХ-ын даргаар НИТХ дахь МАН-ын дарга Р.Дагвын нэрийг дэвшүүлэхээр шийдвэрлэсэн байгаа. НИТХ-д мөн төлөөлөгчид өөрийн нэрийг болон бусад төлөөлөгчийн нэрийг заалнаас нэр дэвшүүлэх боломжтой учраас хэн хэн нэр дэвшиж, НИТХ-ын даргаар хэн […]

01UIH.jpg

2019-02-28 09:14
“NEWS” агентлаг долоо хоног бүрийн пүрэв гарагт “Яам, Тамгын газраар сонин юу байна” буланг хүргэдэг билээ. Энэ удаад яамдын өнгөрсөн сарын зарлагын тайланг Шилэн дансны мэдээллээс танилцуулж байна. Шилэн дансны хууль хэрэгжсэнээр төрийн байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагаа, хөрөнгө мөнгөтэй холбоотой бүхий л мэдээллүүд ил тод, нээлттэй мэдээлэх боломжийг олгосон. Иргэд, олон нийтэд төрийн байгууллагууд […]

amarsaihan-s.jpg

2019-02-28 09:06
НИТХ-ын ээлжит бус Vll хуралдаан өчигдөр хуралдаж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийг сонгох асуудлыг хэлэлцсэн. Нийт төлөөлөгчдийн 56.8 хувь буюу олонхийн санал авсан С.Амарсайханыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид батламжлуулах тухай хүсэлтийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсэхэд хүргүүлсэн юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр захирамж гаргаж, С.Амарсайханыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар […]