Нийслэлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд бага насны хүүхэд цонхоор унах гэж байна гэсэн дуудлага өнөөдөр (2019.02.28) үүрийн 04:25 цагт иржээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч 8.5 км замыг туулан 04:44 цагт очиж, 6 настай хүү Э-ийг гэрт нь цоожлон явсан байсныг тагтаар дамжин гэрт нь орж аюулгүй болгон Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Иймд хүүхдээ гэрт нь ганцааранг нь үлдээсний улмаас хүүхдүүд гал түймэрт өртөж эрүүл мэнд, амь насаараа хохирох, өндрөөс унаж гэмтэж бэртэх, цаашлаад амь насаа алдах эрсдэлтэй тул энэ төрлийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.