НИТХ-ын ээлжит XXII хуралдаан өнөөдөр (2019.02.28) хуралдаж НИТХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, шинэ даргыг сонгох асуудлыг хэлэлцэнэ.
МАН-ын Удирдах зөвлөлөөс өнгөрсөн нэгдүгээр сард НИТХ-ын даргаар НИТХ дахь МАН-ын дарга Р.Дагвын нэрийг дэвшүүлэхээр шийдвэрлэсэн байгаа. НИТХ-д мөн төлөөлөгчид өөрийн нэрийг болон бусад төлөөлөгчийн нэрийг заалнаас нэр дэвшүүлэх боломжтой учраас хэн хэн нэр дэвшиж, НИТХ-ын даргаар хэн сонгогдох нь одоогоор тодорхойгүй байна. Санал хураалт нууцаар явагдана. Ингээд өнөөдөр хэлэлцэх асуудлуудын дараалалтай танилцана уу.
1.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай
2.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай
3.Орон нутгийн хамгаалалтад авах тухай
4.Авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцэх юм.