enkh-1.jpg

2019-03-30 12:46
УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд энэ сарын 27-29-нд  НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч орнуудын Батлан хамгаалахын сайд нарын Бага хуралд оролцлоо. Батлан хамгаалахын сайд Н.Энхболдыг дагалдан төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд С.Сүхболд, НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын Цэргийн зөвлөх, бригадын генерал Б.Даваа-Очир, Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ны Цэргийн […]

01-35.jpg

2019-03-30 12:31
С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргээр шүүхээс ял сонссон хүмүүсийг эрүүдэн шүүснийг нотлох баримт гэх бичлэгийг өчигдөр (2019.03.29) хэвлэл мэдээллийнхэнд Төрийн ордонд 10:00 цагт үзүүлнэ гэсэн зарын сургаар 11.00 цаг гэхэд 120 хүний суудалтай “Иргэний танхим”-ын суудалд багтахгүй тооны сэтгүүлчид цуглав. Энд улс төр, эрэн сурвалжлах чиглэлээр бичдэг олон сэтгүүлч ирцгээжээ. Ирсэн хэвлэл мэдээллийнхэн нэлээн чанга […]

belen-bai.jpg

2019-03-30 12:24
Онцгой байдлын ерөнхий газраас “Дэлхийн зөн Монгол” ОУБ, МУЗН-тэй хамтран “Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд иргэд, олон нийтэд гамшгаас хамгаалах мэдлэг, хандлага, чадвар олгох зорилгоор “Бэлэн бай” сургалтын үндэсний болон орон нутгийн түвшинд бэлтгэгдсэн сургагч багш нарыг идэвхжүүлэх зорилгоор “Болзолт уралдаан”-ыг улсын хэмжээнд зохион байгууллаа. “Болзолт уралдаан”-ы хүрээнд төв, орон […]

brain-yoga.jpg

2019-03-30 12:11
Санах ойн асуудал ихэнхдээ хөгшрөлттэй холбоотой байдаг бол 18-39 насны залуучуудын 14 хувь нь тархины үйл ажиллагаа нь өөр шалтгааны улмаас буурсан болохыг статистик мэдээ харуулдаг байна. Аз болоход, энэ асуудлыг шийдэхэд туслах тархи хөгжүүлэх йогийн супер дасгалууд байдаг. Энэ дасгалыг өдөр бүр тогтмол хийвэл тархинд маш эерэг үр дүнтэй. 1.Эрт босож, дасгалаа хийх хэрэгтэй […]

heuk-1.jpg

2019-03-30 11:42
Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын гишүүд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэл”-ийг өчигдөр /2018.03.29/ өргөн барив. Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн дагуу тус комиссоос тухайн жилийн хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлыг тодорхойлж, уг илтгэлийг жил бүрийн эхний улиралд багтаан […]

hog-1.jpg

2019-03-30 11:14
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголт, оролцоог нэмэгдүүлэхээр “Эх Дэлхийн Цаг” хөтөлбөрийг 2007 оноос хэрэгжүүлж байгаа билээ. Энэ нь дэлхийн бүх хүмүүсийг нэг цагийн турш нэгэн зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг арга хэмжээ юм. 2010 онд Улаанбаатар хот анх удаагаа нэгдсэн бөгөөд энэ жил 10 дахь удаагаа албан ёсоор оролцоно. […]

cage.jpg

2019-03-30 10:57
Холливудын алдарт жүжигчин Н.Кэйж өнгөрсөн долоо хоногт Лас Вегаст гэрлэлтээ бүртгүүлж байсан бол дөрөвхөн хоногийн дараа хүчингүй болгуулахаар шүүхэд ханджээ. Тэрээр нүүр будалтын мэргэжилтэн Эрика Койке гэх бүсгүйтэй гэрлэлтээ бүртгүүлэх хүсэлтээ өнгөрсөн Бямба гарагт өгсөн аж. Тэрээр тухайн үед халамцуу байсан гэх эх сурвалжуудын мэдээлэл байгаа юм байна. Хосууд өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойш дотносож эхэлсэн […]

muoh.jpg

2019-03-30 10:32
Монголын үндэсний олимпийн хорооны Гишүүдийн хурал “Чингис” зочид буудлын “Өргөө” хурлын танхимд өчигдөр (2019.03.29) зохион байгуулагдлаа. Хурлаар: -Монголын үндэсний олимпийн хорооны 2018 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөө болон төсвийг батлав. -Монголын үндэсний олимпийн хорооны гишүүн холбоогоор Монголын мастеруудын биеийн тамир, спортын хороо болон Монголын бобслей скелетоны холбоог элсүүлж батлав. -Зарим […]

almaz.jpg

2019-03-30 10:13
Архангай, Сүхбаатар аймгийн нутагт хийсэн судалгааны явцад маш жижиг, цөөн тооны алмаз олдсон талаар ШУА-иас мэдэгдлээ. Мөн Хэнтий, Төв, Увс, Завхан аймгийн нутгаас техникийн алмазын илэрц олдсон ажээ. Монголд анх алмаз байна гэдгийг доктор Д.Доржнамжаа ажиглан, солирын цохилтоос гурван газар алмазын илэрц байгааг тогтоожээ. Одоогоор мэдэгдээд буй солирын дөрвөн тогоог судалж, тэнд алмаз байгааг илрүүлсэн […]

haan-bank.jpg

2019-03-30 09:45
Жил бүр тохиодог “Дэлхийн эмч нарын өдөр”-ийг тохиолдуулан нийслэлийн Өргөө амаржих газарт өчигдөр (2019.03.29) “Хаан” банкнаас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, мөн иргэдийн тав тухтай үйлчлүүлэх нөхцөлийг сайжруулах зорилгоор кесарь мэс заслын 10 ширхэг иж бүрдэл хандивлажээ. Энэхүү мэс заслын багаж нь эх, үрсийн эрүүл мэндийг хамгаалах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор […]