Онцгой байдлын ерөнхий газраас “Дэлхийн зөн Монгол” ОУБ, МУЗН-тэй хамтран “Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд иргэд, олон нийтэд гамшгаас хамгаалах мэдлэг, хандлага, чадвар олгох зорилгоор “Бэлэн бай” сургалтын үндэсний болон орон нутгийн түвшинд бэлтгэгдсэн сургагч багш нарыг идэвхжүүлэх зорилгоор “Болзолт уралдаан”-ыг улсын хэмжээнд зохион байгууллаа.

“Болзолт уралдаан”-ы хүрээнд төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын Урьдчилан сэргийлэх тасгийн ангиллын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүд нийт 2300 орчим сургалт зохион байгуулж, 300 гаруй мянган иргэнийг хамруулсан байна.

Сургалтыг үр дүнтэй, чанартай, олон хүнд гамшгаас хамгаалах мэдлэг, мэдээлэл олгосон зэрэг шалгуур үзүүлэлтүүдийн дагуу нийслэлийн хэмжээнд уралдааны нэгдүгээр байрт СБД-ийн ОБХ-ийн мэргэжилтэн, ахлах дэслэгч Х.Алтанзагас, хоёрдугаар байрт СХД-ийн ОБХ-ийн мэргэжилтэн, ахлах дэслэгч Д.Алтантуяа, гуравдугаар байрт БГД-ийн ОБХ-ийн мэргэжилтэн, ахлах дэслэгч О.Хатантуул, тусгай байрыг ХУД-ийн ОБХ-ийн мэргэжилтэн, ахлах дэслэгч Ж.Энхтөр нар тус тус шалгарлаа.

Харин орон нутгийн хэмжээнд хоёрдугаар байрт Архангай аймгийн ОБГ-ын мэргэжилтэн, ахлах дэслэгч Э.Чимэдлхам, гуравдугаар байрт Дархан-Уул аймгийн ОБГ-ын мэргэжилтэн, ахмад О.Саран, тусгай байрыг Завхан аймгийн ОБГ-ын мэргэжилтэн, ахмад С.Ганзориг нар тус тус шалгарч, “Өргөмжлөл”, үнэ бүхий зүйлээр шагнагдлаа.

“Бэлэн бай” сургалтын багцыг Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны тушаалаар батлагдсан “Гамшгаас хамгаалах ангиллын сургалтын хөтөлбөр”-ийн дагуу боловсруулан, ард иргэдэд гамшгаас хамгаалах мэдлэг олгоход сургалтын хэрэглэгдэхүүн болгон ашиглаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн