Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Ой тогтоолт сайжруулах йогийн 3 минутын супер дасгал – updown.mn

Ой тогтоолт сайжруулах йогийн 3 минутын супер дасгал

Санах ойн асуудал ихэнхдээ хөгшрөлттэй холбоотой байдаг бол 18-39 насны залуучуудын 14 хувь нь тархины үйл ажиллагаа нь өөр шалтгааны улмаас буурсан болохыг статистик мэдээ харуулдаг байна. Аз болоход, энэ асуудлыг шийдэхэд туслах тархи хөгжүүлэх йогийн супер дасгалууд байдаг. Энэ дасгалыг өдөр бүр тогтмол хийвэл тархинд маш эерэг үр дүнтэй.

1.Эрт босож, дасгалаа хийх хэрэгтэй

Тархины йогийн дадлага хийх хамгийн тохиромжтой цаг нь өглөө учраас эрт бос.

2. Ээмэг, болон хүзүүний зүүлтээ тайлна

Та бүх үнэт эдлэл, түүний дотор хуримын бөгжөө ч авч тайлах хэрэгтэй. Хэлээ тагнайдаа хүргээд дээд талын шүднийхээ ард байрлуулна.

3. Шуулуун зогсох

Иогийн дасгал хийхэд маш чухал зүйл нь хөлөө тогтвортой байлгаж нуруу шулуун цэх зогсох явдал юм.

4. Гараа зөв байрлуулаарай

Зүүн гараа өргөж, баруун чихээндээ байрлуулна. Эрхий хуруу нь чихний урд талд байгаа эсэхийг шалгаарай. Одоо баруун гараа өргөж, зүүн чихний гэдэсэн дээрээ авна. Та хоёр чихээ аль болох түргэн дарах хэрэгтэй.

5. Дасгалаа хийж эхлэх

Зогсож байхдаа амьсгалаа авч, доош хагас суухдаа аажим аажмаар гаргаарай. Өвдөгөндөө илүү дарамт учруулахгүйн тулд өвдөг ташаанаас хэтрэхүүлэхгүйгээр суугаад, алгуурхан босоно. Дасгалыг өдөрт 2-3 минутын турш давтаарай. Хэлээ тагнайдаа авахаа мартуузай.

6. Дасгалыг өдөр бүр давт

Аливаа дасгалын хамгийн чухал талуудын нэг бол тогтмол юм. Өдөр бүр энэ энгийн дасгал хийж эхэлснээс хойш хэдхэн долоо хоногийн дотор таны концентрацийн төвшинд ихээхэн өөрчлөлт гарна. Та хэдхэн сарын дотор оюун ухааны чадвараа өөрчлөхөд чухал ач холбогдолтой өөрчлөлтийг мэдрэх болно.

7. Дасгалаа хийхдээ хүүхдүүдээ ч мөн оролцуулаарай!

Хэрвээ та хүүхдүүдтэй бол Super Brain Yoga-ыг хэрхэн хийхийг зааж өгөөрэй. Эдгээр дасгалууд нь энгийн боловч өдөр тутам хийснээр үр дүнтэй байх болно. Дасгалыг хийснээр хүүхдүүд анхааралаа илүү сайн төвлөрүүлж, шинэ мэдээллийн маш хурдан хүлээж авах болно.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн