01-17.jpg

2019-09-17 12:00
Монголын эмэгтэйчүүдийн холбооны санаачилсан “Илүү сайхан ирээдүйн төлөө” олон улсын эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалт Төрийн ордонд эхэллээ. Эмэгтэйчүүдийн улс төр, нийгэм, эдийн засаг дахь оролцоо, тэдний эрхийг хангах чиглэлээр улс орнуудын сайн туршлагыг хуваалцаж, тулгамдаж байгаа асуудлаа хэлэлцэн шийдэл эрэлхийлж, санал солилцох юм. Чуулга уулзалтаар “Охид, эмэгтэйчүүдийн бэлгийн хүчирхийлэл, ”Шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн оролцоо”, “Эмэгтэйчүүдийн […]

woman-presidents.jpg

2019-09-17 11:50
Керсти Кальюлайд, Эстон Керсти Кальюлайд 2016 онд Ерөнхийлөгч болсон. Тартусийн их сургуулийн биологийн факультетийг дүүргэсэн тэрбээр удалгүй удирдахуйн ухааны магистрын зэрэг хамгаалж, банкны салбарт ажиллаж байгаад Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх болсон. Мөн цахилгаан станцыг тэргүүлж, аудитаар хэсэг ажиллаж байжээ. Тэрбээр амьдралынхаа туршид суралцаж байгаа, шинэ бүхнээс айдаггүй, Эстон улсаа дэлхийн хамгийн баян, хөгжин цэцэглэсэн […]

9-12.jpg

2019-09-17 11:46
Чингэлтэй дүүргийн Таван буудлаас Долоон буудал хүртэлх авто замын хөдөлгөөнийг есдүгээр сарын 20-ны 23.00 цагаас 22-ны өдрийг 00.00 цаг хүртэл бүрэн хаах болсныг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж байна. Энэ хугацаанд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд хэрэгжиж буй “Сэлбэ” дэд төвийг Чингэлтэй төвтэй холбох ус, дулааны төв шугамын угсралтын ажил хийгдэхийг […]

8-12.jpg

2019-09-17 11:41
Өчигдөр /2019-09-16/ өдөр HD Монгол телевизээр УИХ-ын гишүүн дархан аварга Б.Бат-Эрдэнэ асуудлаар цаг үеийн мэдээлэл хийлээ. Тэрээр хоёр толгойтой гэгдээд байсан “Үндэсний бөхийн холбоо” ойлголцсоны үндсэн дээр тамга тэмдэг, гэрчилгээгээ шилжүүлсэн тухай ярьсан юм. Уг асуудлаар МҮБХ-ноос тодруулга асуухад: “Дээрх мэдээлэл үнэн, одоогоор дарга нар байхгүй учраас  дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Удахгүй хэвлэлээр мэдээлэл […]

usnaas-eren-haih.jpg

2019-09-17 11:21
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ногоон багийн харьяат 33 настай С /эрэгтэй/-г эрэн хайх явцад Бүргэд багийн “Арал” гэдэг газраас аргалд явсан 54 настай Б-ийн цогцсыг Ховд голын уснаас гаргаж тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ. Талийгаач Б нь мөн өдрийн 10:00 цагт гэрээсээ гарч аргал түүхээр гарсан аж. Харин С нь энэ сарын 15-ны өдрийн 07:30 […]

7-13.jpg

2019-09-17 10:29
Өнгөрөгч оноос эхлэн Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас шалгаж эхэлсэн байдаг. Түүнийг хүү багатай зээл олгосон, Австри улс руу их хэмжээний мөнгө шилжүүлж, орон сууц худалдан авсан зэрэг асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан. Өмнө нь хэргийн талаар АТГ-аас “Арилжааны банкинд зээл олгохдоо тогтоосон хэмжээнээс  бага хүүтэй […]

6-14.jpg

2019-09-17 10:17
“Нурсултан 2019” чөлөөт, сонгомол барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр эхэлнэ. Өнөөдөр 50, 53, 55, 72 кг-ын жингийн барилдаанууд болох бөгөөд манай улсаас ОУХМ Цогт Очирын Намуунцэцэг /50 кг/, МУГТ Эрдэнэчимэгийн Сумьяа /53 кг/, Бат-Очирын Болортуяа /55 кг/, МУГТ Банзрагчийн Оюунсүрэн /72 кг/ нар дэвжээнд гарна. Ц.Намуунцэцэг эхний тойрогт ОХУ-ын бөх […]

5-13.jpg

2019-09-17 10:10
Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын албанаас их хэмжээний алт биедээ нууж улсын хилээр гарах гэж байсан этгээдүүдийг энэ сарын 14-ны өдөр саатуулжээ Тодруулбал иргэн О, М нар нь гадуур болон дотуур хувцасанпаа нийт 6 ширхэг 6 кг 40 граммын жинтэй алт нууж Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтоор хил нэвтрэх гэж байхад нь […]

4-18.jpg

2019-09-17 10:02
Нийслэлийн Байгаль орчны газраас Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Их шар хоолойн төгөл дэх булгийн эхийг тохижуулж хамгаалах ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэлээ. Булгийн хамгаалалтын хашаа, шонг хүнсний зориулалттай хаягдал хуванцрыг дахин боловсруулсан материалаар хийж, ахуйн хэрэглээний болон мал ундаалах уст цэгүүдийг тусгаарласан. Булгийн хамгаалалтыг мод, төмрөөр хийдэг байснаас хулгайд алдагдах, […]

3-20.jpg

2019-09-17 09:58
Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын иргэн, 41 настай, эрэгтэй С-ийг  өчигдөр /2019.09.16/ 06.45 цагт Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид гүйцэтгэх ажиллагаа явуулан баривчилжээ. Тэрбээр биедээ хар тамхины төрлийн бодис хадгалж явсан бөгөөд өнгөрсөн наймдугаар сард гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай, хувийн дунд сургуульд багшлахаар Монгол Улсад ирсэн байна. Мөн хар […]