Чингэлтэй дүүргийн Таван буудлаас Долоон буудал хүртэлх авто замын хөдөлгөөнийг есдүгээр сарын 20-ны 23.00 цагаас 22-ны өдрийг 00.00 цаг хүртэл бүрэн хаах болсныг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж байна.

Энэ хугацаанд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд хэрэгжиж буй “Сэлбэ” дэд төвийг Чингэлтэй төвтэй холбох ус, дулааны төв шугамын угсралтын ажил хийгдэхийг албаныхан мэдээллээ.

Уг ажлын хүрээнд таван  буудлаас долоон буудал хүртэл гурван цэгт зам сэтэлгээ хийж, авто замын хөдөлгөөнийг бүрэн хаах тул хөдөлгөөнд оролцогч та бүхэн бусад замыг сонгон замын хөдөлгөөнд соёлтой оролцоно уу.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн