Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ногоон багийн харьяат 33 настай С /эрэгтэй/-г эрэн хайх явцад Бүргэд багийн “Арал” гэдэг газраас аргалд явсан 54 настай Б-ийн цогцсыг Ховд голын уснаас гаргаж тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ. Талийгаач Б нь мөн өдрийн 10:00 цагт гэрээсээ гарч аргал түүхээр гарсан аж.
Харин С нь энэ сарын 15-ны өдрийн 07:30 цагийн орчимд ажилдаа явах гэж гэрээсээ гараад сураггүй болсон байна. Энэ тухай дуудлагыг 16-ны өдрийн 17:30 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, ар гэрийн 9 хүний хамт 17:55 цагаас эхлэн Ховд голын усанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй байна.