1-47.jpg

2019-09-25 15:10
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэл  9 дүгээр сарын 24-нд Нью-Йорк хотноо эхэллээ. Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тэргүүтэй Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид чуулганд оролцож байна. Ерөнхий санал шүүмжлэлийн эхний өдрийн хуралдаанд АНУ, Бразил, БНСУ, Египет, Катар, Швейцар, Турк, Япон зэрэг орны Төр, Засгийн тэргүүн нар үг […]

20-9.jpg

2019-09-25 15:07
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Налайх дүүрэгт ажиллаж байна. Гацууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажлын явцыг шалгаж, газар дээр нь очиж ажиллалаа. “Өнөөдрийн байдлаар нийт замын ерөнхий гүйцэтгэл 60 хувьтай далан, хоолой, тунелийн ажил бүрэн хийгдэж дууссан. Одоогийн байдлаар замын хучилтын ажил  40 хувьтай хийгдэж байна. […]

19-9.jpg

2019-09-25 15:05
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Налайх дүүргийн иргэдтэй уулзаж,  санал хүсэлтийг нь сонслоо. Уулзалтын эхэнд хотын Захирагч С.Амарсайхан нийслэлийн иргэд оршин суугчдын ая тухтай амьдрах орчин нөхцлийг бүүдүүлэхэд чиглэсэн шат дараатай цөөнгүй ажлуудыг хэрэгжүүлж байгааг дурьдлаа. Төр захиргааны байгууллагаас хэрэгжүүлж байгаа ажил бүхэнд  иргэд та бүхний оролцоо чухал” гэдгийг тэрбээр онцолж […]

11-22.jpg

2019-09-25 14:59
Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Монгол Улсын  нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн […]

18-9.jpg

2019-09-25 14:57
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршлыг баталлаа. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Содон хорооллын зүүн хойно 24 га газарт гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд орон сууц барих төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Уг байршил нь төвийн төвлөрсөн шугамд холбогдох боломжтойгоороо давуу талтайн дээр амьдарч буй иргэдийн 89 хувь нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн […]

17-9.jpg

2019-09-25 14:53
УИХ-ын гишүүн асан Д.Гантулга хоёр жилийн хугацаанд хүчингийн хэргээр хуулийн байгууллагад шалгагдаж буй. Тэрбээр уг хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа дахин хүчингийн хэрэг үйлдэхээр завдсан хэргээр шалгагдсан талаар эх сурвалжууд мэдээлсэн. Улмаар дээрх хоёр хэрэг нэгтгэгдэн шалгагдаж Хан-Уул дүүргийн шүүхэд шилжээд байна. Тэгвэл уг хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн тов гарчээ. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн асан […]

09-4.jpg

2019-09-25 13:51
Монгол Улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаануудын гуравдугаарт осол гэмтэл ордог. Осол гэмтлийн төрлүүд дотроос зам тээврийн ослын шалтгаант нас баралт насанд хүрэгчдийн дунд тэргүүлж байгаа бол хүүхдүүдийн дунд уналт, түлэгдэлтийн шалтгаант нас баралт тэргүүлдэг. Нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болох осол гэмтлийг бууруулахын төлөө Монгол Улсын Засгийн газар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай ойр […]

08-3.jpg

2019-09-25 13:46
Удирдлагын академи дээр Орон нутгийн түвшинд засаглалыг сайжруулж, хөгжлийг хангах нь“ сэдэвт уулзалт болж байна. Уулзалтад 21 аймаг, есөн дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Ажлын алба, УИХ-ын Тамгын газар, Төрийн байгуулалтын байнгын хороо болон ЗГХЭГ-ын төлөөлөл, нутгийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн судлаач зэрэг 90 орчим хүн оролцож байна. Орон нутгийг хөгжүүлж, иргэдийн аж амьдралыг сайжруулахын тулд […]

16-16.jpg

2019-09-25 13:34
Сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах “Балдорж” шагнал гардуулах ёслол маргааш /2019.09.26/ болох гэж байна. “Балдорж” шагнал олгох ёслолын ажиллагааг “Монгол ньюс” групп болон “Балдорж” сангаас 11 дэх жилдээ зохион байгуулж байгаа юм.  “Балдорж” шагналын анхны эзнээр 2009 онд сэтгүүлч Б.Ганчимэг тодорч байсан юм. Мөн сэтгүүлч Д.Оюун-Эрдэнэ, Ж.Гангаа, Г.Отгонбаяр, Ж.Тэгшжаргал, Хүрээлэн төслийн М.Буянбадрах, У.Ганбаяр болон Э.Хүрэлбаатар, […]

07-3.jpg

2019-09-25 13:34
Этиоп, Индонез Улсад Боинг компанийн Boeing 737 Max загварын нисэх онгоц дараалан осолдсож, 346 зорчигч амиа алдсан билээ. Хохирогсдын ар гэрийнхэнд санхүүгийн дэмжлэх үзүүлэх санг Боинг компани долдугаар сард байгуулжээ. Зуун сая долларын хөрөнгөтэй сан төвлөрүүлсэн хөрөнгийнхөө 50 хувийг хохирогсдын ар гэрийнхэнд хувааж төлөх шийдвэрийг Даваа гаригт гаргасан байна. Хохирогчдийн ар гэрийнхэн энэ мөнгийг авах […]