bair.jpg

2019-12-27 18:32
Он гарахтай зэрэгцэн АШУҮИС-ийн харьяа ЕБС-ын Ахлах сургуулийн сурагчдын эрхийг хөндсөн асуудал тулгараад байгаа бөгөөд эцэг, эхийн төлөөлөл энэ талаар манай редакцид өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм.  АШУҮИС-ийн харьяа ЕБС (АШУҮИС Лицей) 2015 оноос бие даасан ахлах сургууль болон хичээллэж үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Тус сургууль нь ЕБС-ийн 9-р анги төгсөгчдийг элсүүлэн 10, 11, 12-р ангиудад […]

7766c9ecd4aab3e446bbac52830bfde7-1024x565.jpg

2019-12-27 17:27
Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн  2019 оны “Тайлангийн хурал”  шинэ оны босгон дээр Улаанбаатар хотноо болж, компанийн хамт олон өнгөрч буй 9 жилд хийж бүтээснээ үнэлж цэгнэн, ирэх жилүүдэд хийх зорилтот ажлуудынхаа талаар ярилцаж, ажил хөдөлмөрөөрөө  бусдыгаа манлайлан ажилласан хамт олны төлөөллүүдийг шагнаж урамшууллаа. Тайлангийн хурлыг компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Б.Баярсайхан, Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар нээж үг […]

zurhaich.jpg

2019-12-27 17:12
-Одон орон зурхай гэж юу юм бэ? Манайд энэ салбар хэр хөгжсөн бол? -Одон орны зурхай маш эртнээс үүсэлтэй. Одон орны зурхайн салбараа хаяж болохгүй, их чухал салбар. 4,6 тэрбум настай манай гариг дээр хүн, амьтан ургамал гээд гурван амьтай зүйл бий. Одон орны зурхай нь хүн, амьтан, ургамалд нар сар, од гариг эрхэс хэрхэн […]

Чуулган.jpg

2019-12-27 13:55
 УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан энэ долоо хоногийн Пүрэв, Баасан гарагт хуралдах хуваарьтай байсан. Гэвч хуралдсангүй. Яагаад хуралдаагүй талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн дараах тайлбарыг хийв. Тэрбээр “Энэ сарын 20-нд УИХ-ын чуулганаар Сонгуулийн хуулийг эцэслэн баталсан. Энэ долоо хоногийн хувьд УИХ-ын даргын зөвлөл дээр ярилцаад чуулганы хуралдааныг хойшлуулахаар болсон. Учир нь гишүүд тойрогтоо ажиллах хэрэгтэй […]

turiin_dalbaa.jpg

2019-12-27 13:49
Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойн өдөр 2019 оны 12 дугаарын 29-нд тохионо. Энэ өдрийг бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон хуульчилсан ч Ням гарагтай давхцаж байна. Ойн өдрөөр Ерөнхийлөгч Төрийн соёрхол болон Монгол Улсын гавьяат бусад төрийн шагнал гардуулах юм байна. Мөн Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх шигшмэл, чансаа өндөр […]

81294296_1294781547356485_8222102632014020608_o-1024x683.jpg

2019-12-27 13:43
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” А/221 дүгээр тушаалаар Хэнтий аймгийн Бэрхийн уурхайн хаалтын үйл ажиллагаатай холбогдуулан тус уурхайг музейн зориулалтаар ашиглах талаар судалгаа хийж, цаашид авах арга хэмжээний тухай санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдан Бэрхийн уурхайн “Уулын цех”-ийн хэсгийг түшиглэн далд уурхайн музей, сургалт, судалгааны төв байгуулан […]

top-Emily-Bigg-1-1024x718.jpg

2019-12-27 13:32
Америкийн “Revolver” сэтгүүлийн газраас 2019 оны дэлхийн шилдэг 10 клипийг тодруулахад Монгол Улсын “The Hu” хамтлагийн “The Great Chinggis Khaan” клип багтжээ. Хамтлагийн талаар “Revolver” сэтгүүл “Монголын “The Hu” рок хамтлаг энэ жил олон сайхан клипээрээ алдаршсан төдийгүй ялангуяа “The Great Chinggis Khaan” клип нь” гэж онцлон тэмдэглэв. Уг уран бүтээл нь Монголын их гүрнийг […]

1medee2-1024x683.jpg

2019-12-27 13:16
Мансууруулах бодисын аюул Монгол орныг нөмөрч, аюулын харанга дэлдэж буй. Тэр дундаа ирээдүй хойч болсон залуу үеийнхнийг заналхийлж, нийгмийн давхарга, мэргэжил, боловсрол харгалзахгүй хүн амын дунд чимээгүй тархах болсон. Өнгөрсөн намар ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас гаргасан тоон мэдээллээс үзвэл мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт 2016 онд 229 хүн холбогдсоноос 0-18 насны зургаа, 19-25 насны […]

1aai.jpg

2019-12-27 13:12
2019 оны НӨАТ-ын баримтыг 2020 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийг дуустал бүртгэх тухай бид өмнө нь мэдээлсэн. Журамд заасны дагуу албан татвар төлөгч нь төлсөн албан татварынхаа 20 хүртэлх хувийг буцаан авах хүсэлтэй бол ebarimt системд тодорхой мэдээллийг бүртгүүлсэн байх шаардлагатай. Тэгвэл НӨАТ-ын буцаан олголт хэрхэн бодогддог талаарх мэдээллийг хүргэж байна. Мөн энэ оны НӨАТ-ын урамшууллыг ирэх […]

1Мэдрэгч.jpg

2019-12-27 13:02
Эхний ээлжид 50 мянган ширхэг угаар мэдрэгч ирсэн байна. Эдгээр угаар мэдрэгчийг гэр хорооллын айл өрхүүдэд энэ сарын 29-нөөс эхэлж суурилуулахаар болжээ. Угаар мэдрэгчийг айл өрхүүдэд нийлүүлэх шийдвэрийг Засгийн газрын өнгөрсөн аравдугаар сард гаргасан. Энэ ажилд зургаан тэрбум төгрөг зарцуулахаар тооцсон. Иймд нийслэлээс гэр хорооллын 220 мянган айлыг угаар мэдрэгчээр хангах болсон байна.