Америкийн “Revolver” сэтгүүлийн газраас 2019 оны дэлхийн шилдэг 10 клипийг тодруулахад Монгол Улсын “The Hu” хамтлагийн “The Great Chinggis Khaan” клип багтжээ.

Хамтлагийн талаар “Revolver” сэтгүүл “Монголын “The Hu” рок хамтлаг энэ жил олон сайхан клипээрээ алдаршсан төдийгүй ялангуяа “The Great Chinggis Khaan” клип нь” гэж онцлон тэмдэглэв.

Уг уран бүтээл нь Монголын их гүрнийг үндэслэгч Чингис хааны тухай өгөөүлсэн дуу бөгөөд зураг авалтыг Их хааны төрсөн нутаг Бурхан халдунд 30 хэмийн хүйтэнд авчээ.

Мөн “Тэдний эрэлхэг дайчин байдал, эрч хүч рок хөгжмийн ертөнцийг байлдан дагуулж байна” гэж бичсэн нь олныг анхаарлыг улам татаж буй ажээ.

 

 

By updown

One thought on ““The Hu” хамтлагийн клип дэлхийн шилдэг аравт багтлаа”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн