busan4-1024x683.jpg

2019-11-21 17:51
БНСУ-ын Пусан хотноо 11-р сарын 25-26-ны өдрүүдэд “АСЕАН-БНСУ”-ын дээд хэмжээний уулзалт болно. Тус уулзалтын аюулгүй байдлыг хангах зорилгоор цагдаа, харуул хамгаалалтын байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах тухай мэдээллийг Пусан хотод суугаа Монгол Улсын Консулын газраас анхааруулж байна. Иймд дээрх өдрүүдэд хувийн болоод ажлын шугамаар Пусан хотод зорчих монгол иргэдийг паспорт, бичиг баримтаа биедээ авч явахыг анхааруулж […]

88a2e90083cb516a6e8d7bc977910274_x3.jpg

2019-11-21 17:46
Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнд чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 (MNS ISO 9001:2016) олон улсын стандартыг үйл ажиллагаанд нэвтрүүлэх боломж бүрдсэн эсэхийг тогтоох баталгаажилтын хоёрдугаар шатны аудит хийгдэж байна. Хүрээлэнгийн алба хаагчид нэгдүгээр шатны аудитаас гаргасан сайжруулах санал зөвлөмжийг богино хугацаанд чанартай залруулан ажилласны үр дүнд өнөөдөр чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 […]

kak-protekaet-vetryanka-u-detej-po-dnyam_4.jpg

2019-11-21 17:38
Салхин цэцэг өвчин нь агаар болон дуслын замаар, хүнээс хүнд халдварладаг өвчин юм. Уг өвчний тууралт нь дунджаар 250-500 ширхэг жижиг, шингэн агуулсан, улаан толбон тууралт арьсан дээр гардаг байна. Тууралт нь эхлээд нүүр, их биеэр гараад цааш бүх биеэр тархдаг төдийгүй шинж тэмдэг нь бага зэргийн халуурах, арьсан дээр тууралт гарах улмаар цэврүү үүсэх […]

3-15-1024x603.jpg

2019-11-21 17:22
Нийгэмд өөрийгөө илэрхийлэх алхам энгийн мэт боловч зөв зохистой хувцаслахаас эхэлдэг. Гадаад үзэмж буюу хувцаслалтаар нь тухайн хүний зан төлөв, боловсрол, нийгэмд эзлэх байр суурийг ч илэрхийлэх боломжтой. Тиймээс ч “Хувцсаар нь угтаж, ухаанаар нь үддэг” гэх үг хүртэл байдаг билээ. Хувцаслах соёлд суралцсанаар тухайн хүний ажилдаа хандах хандлага болон хариуцлагатай байдал нэмэгддэг нь тогтоогджээ. […]

c0f4caab-6608-4b0e-aab1-1fee55cd9c6a-1024x683.jpg

2019-11-21 17:15
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Жендэрийн үндэсний хороо, НҮБ-ын Хүн амын сантай хамтран “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ы талаарх хэвлэлийн бага хурлыг өнөөдөр (2019.11.21) Төрийн ордонд зохион байгуулав. Хэвлэлийн бага хуралд УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь, УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн Ц.Мөнх-Оргил, НҮБ-ын Хүн […]

29904910568_9910b4c0cf_b-1024x681.jpg

2019-11-21 17:14
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.11.21/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ болон холбогдох бусад гэрээ хэлэлцээрүүдийн хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн УИХ-ын шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг “Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын […]

олимп.jpg

2019-11-21 16:13
МҮОХ-ны ерөнхийлөгчийг сонгох ээлжит бус чуулган энэ 11-р сарын 28-нд болно. Иймд тус албан тушаалд МҮОХ-ны Ерөнхийлөгчийн албыг түр орлон гүйцэтгэгч Б.Баттүшиг, Монголын буудлагын холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Н.Түвшинбаяр, МВХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, Монголын даамны холбооны дэд ерөнхийлөгч асан Ч.Бат-Эрдэнэ, хөнгөн атлетикийн холбооны “генсек” Ч.Зоригтбаатар нар өрсөлдөхөөр болжээ. […]

26d94a61f7040c6d452f606a25364750780198d1-1024x597.jpg

2019-11-21 15:45
БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани ажилчдын цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгодоггүй, ажилчдын цалингаас хууль бус суутгал /торгууль/ авч байгааг шалгуулахаар иргэнээс нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт мэдээлэл иржээ. Энэ дагуу Сонгинохайрхан дүүргийн 32-р хороонд байрлалтай компанийн үйл ажиллагаанд хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар тус компанийн хятад захирал, удирдлагууд монгол ажилчдын цалинг тогтоосон […]

1_7-1024x640.jpg

2019-11-21 15:38
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Сэлэнгийн нутаг, Булганы өмнөд, Төв аймгийн хойд хэсгээр, маргааш өдөр Хэнтийн зүүн хойд, Дорнодын хойд хэсгээр цасан шуурга шуурна. Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Шөнөдөө төвийн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарч, […]

76775182_996918663993621_4671614405778079744_n.jpg

2019-11-21 15:26
Авлигатай тэмцэх газраас соён гэгээрүүлэх үйл ажиллагааны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчдын дунд зарласан “Шударга ёс: Хүн болох багаасаа” сэдэвт эссэ бичлэгийн уралдааны дүн гарлаа. Ахлах ангийн сурагчид шударга ёсны тухай үзэл бодлоо эссэ бичлэгээр дамжуулан илэрхийлэх, шударга бус байдлын эсрэг олон нийтэд дуу хоолойгоо хүргэх нь уг уралдааны гол зорилго байв. […]