БНСУ-ын Пусан хотноо 11-р сарын 25-26-ны өдрүүдэд “АСЕАН-БНСУ”-ын дээд хэмжээний уулзалт болно. Тус уулзалтын аюулгүй байдлыг хангах зорилгоор цагдаа, харуул хамгаалалтын байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах тухай мэдээллийг Пусан хотод суугаа Монгол Улсын Консулын газраас анхааруулж байна.
Иймд дээрх өдрүүдэд хувийн болоод ажлын шугамаар Пусан хотод зорчих монгол иргэдийг паспорт, бичиг баримтаа биедээ авч явахыг анхааруулж байна.
МОНГОЛ УЛСААС БНСУ-ЫН ПУСАН ХОТОД СУУГАА КОНСУЛЫН ГАЗАР