Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнд чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 (MNS ISO 9001:2016) олон улсын стандартыг үйл ажиллагаанд нэвтрүүлэх боломж бүрдсэн эсэхийг тогтоох баталгаажилтын хоёрдугаар шатны аудит хийгдэж байна.
Хүрээлэнгийн алба хаагчид нэгдүгээр шатны аудитаас гаргасан сайжруулах санал зөвлөмжийг богино хугацаанд чанартай залруулан ажилласны үр дүнд өнөөдөр чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 (MNS ISO 9001:2016) олон улсын стандартын хоёрдугаар шатны баталгаажуулалтын аудитыг “Эс Эф Си Эс” ХХК-ийн тэргүүлэх аудитор Ж.Хашбат, аудитор Г.Дашдаваа нар явуулж байна.
Энэ шатны баталгаажуулалтын аудитад амжилттай дүгнэгдсэнээр Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн нь үйл ажиллагаандаа чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 (MNS ISO 9001:2016) олон улсын стандартыг нэвтрүүлсэн байгууллагаар итгэмжлэгдэх боломж бүрдэх юм.
Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ