МҮОХ-ны ерөнхийлөгчийг сонгох ээлжит бус чуулган энэ 11-р сарын 28-нд болно. Иймд тус албан тушаалд МҮОХ-ны Ерөнхийлөгчийн албыг түр орлон гүйцэтгэгч Б.Баттүшиг, Монголын буудлагын холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Н.Түвшинбаяр, МВХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, Монголын даамны холбооны дэд ерөнхийлөгч асан Ч.Бат-Эрдэнэ, хөнгөн атлетикийн холбооны “генсек” Ч.Зоригтбаатар нар өрсөлдөхөөр болжээ.
Мөн МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ж.Отгонцагаан, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ нарыг ч нэр дэмшиж магадгүй гэсэн мэдээлэл байгаа юм.