Untitled-1-8.jpg

2019-10-28 13:53
Нийслэлийн хэмжээнд төрийн болон төрийн бус, аж ахуйн нэгж, боловсрол, эрүүл мэнд, худалдаа үйлчилгээний байгууллагын болон нийтийн орон сууцны 37,783 барилгын 85,009 орц байдаг. Тиймээс дээрх барилгуудын орц, гарц дээр болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, санамж бүхий 95,000 ширхэг стикер наалтыг байршуулж, иргэдийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэгийг дээшлүүллээ. Нийслэлийн Онцгой байдлын газраас “Дэлхийн […]

09-1.jpg

2019-10-28 13:53
УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнг Авлигатай тэмцэх газраас авлигын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Авлигатай тэмцэх газраас энэ талаар “Д.Тогтохсүрэн нь 2016 оны сонгуулиас өмнө Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа тендерт шалгаруулсныхаа төлөө бусдаар дамжуулан 70 сая төгрөгийн авлига авсан гэх гомдол мэдээллээр иргэн АТГ-т хандсан байна. Уг […]

fatf-saaral-jagsaalt.jpg

2019-10-28 13:48
Монгол Улс ФАТФ олон улсын байгууллагын саарал жагсаалтад дахин бичигдэх зуур Тунис зэрэг улсууд энэ бүсийг орхин гарч байв. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн улс орнууд энэ жагсаалтад багтсанаар дэлхийн мөнгөний урсгалд эзлэх нэр хүнд нь буурдаг “эмгэг жам”-тай. Гадаадын хандивлагч улс орнууд, хөнгөлөлттэй зээл тусламжийн байгууллагууд ийм бүртгэлтэй нутаг дэвсгэрээс жийрхэж, томоохон банкууд […]

08-3.jpg

2019-10-28 13:46
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэдийн махны хэрэглээ, хангамжийг нэмэгдүүлэх, үнийн тогтвортой байдлыг хангах зорилгоор “Махны өргөтгөсөн худалдаа”-г “Жукoв”-ын талбайд зохион байгуулах гэж байна. Тус өргөтгөсөн худалдаанд Баян-Өлгий, Дорнод, Сүхбаатар зэрэг аймгийн эрүүл ахуйн шаардлага хангасан хонь, ямааны махыг борлуулах бөгөөд 2019.10.30-ны өдрөөс 2019.11.03-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулагдана. Иймд сонирхсон иргэд та бүхэн […]

bagdadi.jpg

2019-10-28 13:41
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Исламын Улс террорист байгууллагын толгойлогч Абу Бакр Аль Багдади Америкийн цэргийн ажиллагааны үеэр амиа егүүтгэсэн тухай Ням гарагт мэдэгдэв. АНУ-ын тусгай хүчнийхэн Бямба гарагт Сирийн баруун хойд Идлиб мужид Багдадийг устгах ажиллагаа явуулсан байна. Улмаар Багдади Америкын цэргүүдээс зугтаж хонгил руу орж, биедээ байсан тэсрэх бөмбөгөөр амиа золиосолсон аж. Ингэхдээ тэрээр гурван […]

06-5.jpg

2019-10-28 13:34
Цаг уур, орчны шинжилгээний газраас авсан мэдээллээр арваннэгдүгээр сард агаарын температур Өвөрхангай аймгийн ихэнх нутаг, Төв аймгийн өмнөд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Харин хур тунадасны хувьд Увс, Хөвсгөл аймгийн ихэнх нутаг, Булган аймгийн баруун хойд, Завхан аймгийн хойд, […]

naagii.jpg

2019-10-28 13:16
Залуусыг өөрийн өвөрмөц хоолойгоороо уярааж, байдаг дуучин бол Наагий. Түүний шинэхэн клип цацагдлаа. Тун чиг донжтой дуулдаг тэрбээр энэ удаад дуучин Баярцэцэгтэй хамтран дуулав. “Jealousy” буюу Харам шинэ уран бүтээлийнхээ зураг авалт ОХУ-ын Ленинград хотод хийжээ. …Гэнэн хонгор хайрт минь тэнэг намайгаа уучлаарай Энгийн тэр хүслийг чинь ойлгож чадаагүйд минь уучлаарай Гэхдээ одоо чи минь […]

munbaatar-l.jpg

2019-10-28 13:09
Францын нийслэл Парис хотноо болсон FATF-ийн хурлаар Монгол Улсыг саарал жагсаалтад оруулах шийдвэр гаргасан. Саарал жагсаалтад орсноор Монгол Улсын аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн гадаад гүйлгээ бүгд хяналтад орж, хязгаарлалттай болж, мөн олон улс дахь манай нэр хүндэд нөлөөлж, гадаадын хөрөнгө оруулалт эрс багасах гэх мэтээр сөрөг байдлаар нөлөөлөх эрсдэлтэй гэж дээр дооргүй ярьж хэлэлцэж […]

05-10.jpg

2019-10-28 12:42
Мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчийн нэрийг барьж “Танайхыг шалгах гэж байна, хоол, байрны мөнгө гарга. Тэгвэл танайхыг шалгуулахгүй байя” гэж орон нутагт үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээний газрууд руу ярьсан тохиолдол гарчээ. Тодруулбал, Өвөрхангай, Дархан-Уул аймгийн үйлчилгээ эрхлэгчид рүү ийнхүү ярьсан хэд хэдэн тохиолдол гарсан байна. Иймд үйлчилгээ эрхлэгчид, иргэдийг энэ төрлийн залиланд өртөхгүй байх, […]

04-19.jpg

2019-10-28 12:29
“Өндөр насны тэтгэвэр” гэдэг нь хуульд заасан тэтгэвэр тогтоох насны болон ажил хөдөлмөр эрхэлж, шимтгэл төлж ажилласан хугацааны болзол хангасан даатгуулагч иргэнд тэтгэврийн даатгалын сангаас насан туршид нь амьжиргааны эх үүсвэр болгон сар бүр олгож байгаа мөнгөн хөрөнгийг хэлдэг. Тэтгэвэрт гарахдаа бүрдүүлэх материалын талаарх мэдээллийг таньд хүргэж байна.   Өндөр насны тэтгэврийг даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл […]