Барилгуудын орц, гарц дээр сэрэмжлүүлэг байршуулав

Нийслэлийн хэмжээнд төрийн болон төрийн бус, аж ахуйн нэгж, боловсрол, эрүүл мэнд, худалдаа үйлчилгээний байгууллагын болон нийтийн орон сууцны 37,783 барилгын 85,009 орц байдаг.

Тиймээс дээрх барилгуудын орц, гарц дээр болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, санамж бүхий 95,000 ширхэг стикер наалтыг байршуулж, иргэдийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэгийг дээшлүүллээ.

Нийслэлийн Онцгой байдлын газраас “Дэлхийн зөн Монгол” ОУБ-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Гамшигт тэсвэртэй хотууд” төслийн дэмжлэгтэйгээр дээрх ажлыг зохион байгуулжээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн