УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнг Авлигатай тэмцэх газраас авлигын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ.
Авлигатай тэмцэх газраас энэ талаар “Д.Тогтохсүрэн нь 2016 оны сонгуулиас өмнө Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа тендерт шалгаруулсныхаа төлөө бусдаар дамжуулан 70 сая төгрөгийн авлига авсан гэх гомдол мэдээллээр иргэн АТГ-т хандсан байна. Уг иргэний гомдлын дагуу шалгалтыг эхэлж байна” гэсэн мэдээлэл өгөв.