2019-09-06 15:33
Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт ашигт малтмал олборлож байсан 11 компанийн 13 тусгай зөвшөөрлийг АМГТГ-аас цуцалсантай холбогдуулан Мэргэжлийн хяналтын байгууллагаас үйл ажиллагааг зогсоож, эдгээр компаниудын олборлолтын талбайн хөрс, далан, усан сангийн уснаас нийт 29 дээж авч шинжлүүлсэн. Итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр усны дээжинд агуулагдах химийн бодисийн агууламж, хүнд металл, мөнгөн ус, хүнцэл, хром, цайр […]