Хятадад айлчлал хийж буй Германы канцлер Ангела Меркель хоёр улсын төрийн дууллыг суугаагаараа сонсож, сэтгүүлчдийг дахиад л эрүүл мэндийнх нь талаар хөндөхөд хүргэжээ. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэцян Меркелийг албан ёсоор угтаж авсан байна. Уламжлал ёсоор хоёр улсын төлөөлөгчид төрийн дууллаа зогсож сонсох ёстой ч энэ удаад канцлер болон Ли Кэцян нарт суудал тавьж өгчээ. Германы төрийн дууллын үеэр улстөрчид суусан бол Хятадын төрийн дуулал эгшиглэхэд Ли Кэцян босож зогсчээ.
Ерөнхийдөө Меркель цовоо сэргэлэн, ямар нэгэн дагжин чичрэх үзэгдэл ажиглагдаагүй аж.
ХБНГУ-ын канцлер анх зургадугаар сарын 18-нд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзах үеэрээ чичирсэн. Тухайн үед нүүр нь цайж, салганаж байсан юм. Үүнээс хойш зургадугаар сарын 27-нд ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайертэй уулзахдаа дахин салганан чичирсэн. Үүнээс хойш Данийн Ерөнхий сайд Метте Фредериксентэй хэлэлцээ хийхдээ хоёр улсын төрийн дууллыг сууж сонссон юм. Тэрбээр өөрийгөө бие эрүүл гэж мэдэгдэж байгаа билээ.
Эх сурвалж: Iz.ru
2 comments
German uls Merkeliig emnelegt hevtuulmeer yum, oichih bolov uu gemeer aimaar salgalj baisan, neg no baigaad baina, medehgyu baimaargui
тэтнэвэртээ гараач. Манай 76 шиг ширээнээсээ зуураад байдаг монгол гаралтай цус нэгэтэнүү