“HMD Global” компани 2000-аад оны үед анх гарч байсан домогт Nokia 3310 гар утсыг дахин худалдаанд гарлаа. Компанийн захирал Юхо Сарвикас энэ сюрпризээ Твиттер хуудсаараа зарласан байна. “Бидний үнэт Nokia 3310 утас 19 нас хүрлээ. Энэ пүрэв гарагт бид домог болсон брэнддээ гүн хүндэтгэл үзүлнэ. Бидэнтэй холбоотой байгаарай” гэж мэдээлжээ.
Nokia 3310 гар утсыг анх 2017 онд дахин сэргээн гаргаж байсан юм. Хуучин утасны шинэчилсэн загвар 2,4 инчийн дэлгэцтэй, 320х240 пиксельтэй, 2 мегапиксель камертай байжээ. Энэ шинэ утас эвдэрдэггүй, чулуу шиг гэсэн нэр хүндээ алдсан ч цэнэгээ маш удаан барьж байжээ. Сүүлд нь Nokia 3310-г 4G, Wi-Fi сүлжээ ордог болгожээ.
Харин шинэ загварын утасны үзүүлэлтүүд одоогоор тодорхойгүй байна.
Эх сурвалж: lifter.com
1 comment
Домогт 3310 ийг худалдаанд гаргах нь маркетингийн хувьд зөв эхлэл. Гэхдээ iphone, samsung galaxy гаас дутахгүй байдлаар гаргавал зах зэх зээл жинхэнэ өрсөлдөгч болж чадна. Харин яг хуучин загвараасаа дээрдэхгүй байвал мөнгө үрсэн л хэрэг болох байх даа. Тэгээд ч нэр хүндэд нь муугаар нөлөөлж дахин домогт 3310 ийг ёстой булшилж өгөх байх. Сүүлдээ домогт 3310 биш Зомби 3310 гэж нэртэй болох байх