2019-09-04 11:59
АНУ-ын Конгрессын Сенатын Зэвсэгт хүчин эрхэлсэн асуудлын хороонд илгээсэн захидалдаа АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер Мексиктэй залгаа хилийн дагуу хана барихад 3.6 тэрбум ам.доллар зарцуулахыг зөвшөөрч байгаа тухай дурджээ. Төслийг АНУ-ын нутаг дэвсгэрт цагаачид хууль бусаар нэвтрэхэд саад учруулах зорилгоор хэрэгжүүлж байгааг тэмдэглээд, хилийн хана баригдсаны дараа хилийн аюулгүй байдал хамгаалагдаж, Батлан хамгаалахын ажилтнуудын тоо буурна […]










